Судрын түүхүүд
Лихай, Сариа хоёр Иерусалимыг орхисон нь


“Лихай, Сариа хоёр Иерусалимыг орхисон нь,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Лихай, Сариа хоёр Иерусалимыг орхисон нь,” Мормоны Номын түүхүүд

1 Нифай 1–2

Лихай, Сариа хоёр Иерусалимыг орхисон нь

Нэгэн гэр бүлд өгсөн Их Эзэний сэрэмжлүүлэг

Зураг
Их Эзэнээс ирсэн үзэгдэл

Лихай, Сариа хоёр хүүхдүүдийнхээ хамт Иерусалимд амьдардаг байв. Лихай Их Эзэнээс ирсэн үзэгдлийг үзэв. Нэг л өдөр Аврагч дэлхийд ирэх болно гэдгийг тэр харжээ. Мөн Их Эзэн түүнд Иерусалим устгагдахыг харуулав.

1 Нифай 1:4–18

Зураг
Лихай уурлан ундууцсан хүмүүст хандан ярьж буй нь

Лихай хүмүүст үзэгдлийнхээ талаар хэлэв. Тэр тэдэнд Есүс Христ дэлхийг аврахаар нэгэн өдөр ирэх болно гэж хэлэв.

1 Нифай 1:18–19

Зураг
устсан барилгуудын тухай үзэгдэл

Лихай мөн Иерусалим устгагдах болно гэдгийг хүмүүст хэлэв. Тэр тэднийг наманчлахад урив.

1 Нифай 1:14, 18–19

Зураг
уцаарласан хүмүүс

Хүмүүс ууртай байв. Их Эзэн Лихайд зүүдэнд нь дахин ярьсан. Иерусалимд байх нь гэр бүлд нь болон өөрт нь аюултай гэдгийг Лихай олж мэджээ. Тэд явах ёстой болов.

1 Нифай 1:19–20; 2:1–2

Зураг
хотыг орхиж буй гэр бүл

Лихай, Сариа хоёр Их Эзэнийг дуулгавартай дагав. Тэд гэр бүлийнхээ хамт хотыг орхин явсан. Лихай, Сариа хоёр Лемен, Лемүел, Сам, Нифай гэдэг дөрвөн хүүтэй байв. Тэд гэр орноо болон үнэт зүйлсээ орхих хэрэгтэй болсон.

1 Нифай 2:3–5

Зураг
Гэр бүлээрээ аялж буй нь

Уг гэр бүл Улаан тэнгисийн дэргэдэх аглаг буйдад аялав. Лихай Их Эзэнд гэр бүлийг нь адисалсанд талархав. Тэр гэр бүлийнхэндээ Их Эзэнийг дагаж, Түүний зарлигуудыг сахихыг заав.

1 Нифай 2:5–10

Зураг
цөлд буй гэр бүл

Лемен, Лемүел хоёр гомдоллов. Тэд гэр орноо мөн орхиж явсан бүх зүйлээ санагалзаж байлаа. Тэд Их Эзэн яагаад өөрсдийг явахыг хүссэнийг ойлгохгүй байв. Тэд Иерусалим шиг том хот устана гэдэгт итгэхгүй байлаа.

1 Нифай 2:11–13

Зураг
Лемен, Лемүел хоёр

Лемен, Лемүел хоёр Лихай үзсэн үзэгдлээ төсөөлж байна гэж бодож байлаа. Хэрэв тэдний гэр бүл үүрд аглаг буйдад төөрвөл яах вэ?

1 Нифай 2:11

Зураг
Нифай

Лихайн хэлсэн зүйл үнэн эсэхийг Нифай мэдэхийг хүсэж байлаа. Тэр залбирч, Их Эзэнээс асуув.

1 Нифай 2:16

Зураг
Нифай

Их Эзэн Нифайд эцгийнхээ үгэнд итгэхэд нь туслахын тулд Ариун Сүнсийг илгээв. Нифай Их Эзэнд итгэж, олж мэдсэн зүйлээ ах дүү нартаа хуваалцав. Сам Нифайг сонсож түүнд итгэсэн ч Лемен, Лемүел хоёр сонссонгүй.

1 Нифай 2:16–18