Судрын түүхүүд
Ишмэил ба түүний гэр бүл


“Ишмэил ба түүний гэр бүл,” Мормоны Номын түүхүүд (2023)

1 Нифай 7

Ишмэил ба түүний гэр бүл

Амлагдсан нутаг руу явах аялалд нэгдсэн нь

Зураг
Нифай болон түүний ах нар голын эргээр нар жаргах зүг алхаж буй нь

Лихай, Сариа хоёрын гэр бүл л дан ганц аглаг буйдад амьдардаг байв. Нэг өдөр Их Эзэн Лихайд түүний хөвгүүд болох Лемен, Лемүел, Сам, Нифай нарыг Иерусалим руу илгээхийг зарлиглав. Тэднийг Ишмэил болон түүний гэр бүлийг өөрсөдтэй нь нэгдэхийг асуулгахаар илгээжээ. Тэдний гэр бүл хамтдаа амлагдсан нутагт хүүхдүүдээ өсгөж чадах байв.

1 Нифай 7:1–3

Зураг
Нифай Ишмэилийн гэр бүлтэй ярилцаж буй нь

Ишмэил болон түүний гэр бүл Их Эзэнийг дагахыг хүсэв. Их Эзэн өөрсдийг нь Лихай, Сариа нарын гэр бүлтэй нэгдэхийг хүссэн гэдэгт тэд итгэв. Тэд Иерусалимаас явж, аглаг буйдад Лихайтай уулзахыг сонгожээ.

1 Нифай 7:4–5

Зураг
Лемен, Лемүел хоёр ярилцаж буй нь

Аян замын дунд зарим хүн дуулгавартай байхыг хүссэнгүй. Тэд гэртээ буцахыг хүсэж байлаа. Нифай тэднийг Их Эзэнд итгэлтэй байхыг хүсэв.

1 Нифай 7:6–13

Зураг
Нифайг модонд хүлэв

Хэрэв тэд итгэлтэй байвал Их Эзэн юуг ч хийж чадна гэж Нифай хэлэв. Гэвч Лемен, Лемүел хоёр ууртай байлаа. Тэд Нифайг хүлж, түүнийг аглаг буйдад орхихыг хүсжээ.

1 Нифай 7:12, 16

Зураг
Ишмэилийн охид Нифайг хамгаалж буй нь

Нифай тусламж гуйн залбирав. Хүлээс суларч, Нифай босож зогслоо. Гэвч Лемен, Лемүел хоёр түүнийг өвтгөхийг хүссэн хэвээр байв. Ишмэилийн охидын нэг Нифайг хамгаалав. Түүний эх болон ах нарынх нь нэг мөн түүнийг хамгаалав. Лемен, Лемүел хоёр тэднийг сонсож, Нифайг гэмтээх гэж оролдохоо болив.

1 Нифай 7:17–19

Зураг
Лемен, Лемүел хоёр Нифайн өмнө өвдөг сөгдөж байгаа нь

Лемен, Лемүел хоёр хийсэн зүйлдээ гэмшив. Тэд Нифайгаас өөрсдийг нь уучлахыг гуйжээ. Нифай ах нараа уучилсан юм. Дараа нь Лемен, Лемүел хоёр залбирч, Их Эзэнээс уучлахыг гуйлаа.

1 Нифай 7:20–21

Зураг
Лихай, Ишмэил хоёр гэр бүлийнхнийгээ харж буй нь

Тэд бүгд аяллаа үргэлжлүүлсээр Лихай, Сариа хоёрын майханд хүрч ирэв. Эцэстээ хоёр гэр бүл дахин уулзжээ. Тэд Их Эзэнд талархаж, Түүнийг шүтэн бишрэв.

1 Нифай 7:21–22