Судрын түүхүүд
Чидуны модод


“Чидуны модод,” Мормоны Номын түүхүүд (2023)

Иаков 5–6

Чидуны модод

Өөрийн хүмүүсийг хайрлах Бурханы хайр

Зураг
Иаковыг ярьж байхад чидуны моддын зургийг үзүүлэв

Иаков Бурханы бошиглогч байв. Бурхан Өөрийн хүмүүст хэр их хайртай талаар нифайчуудад заахыг тэр хүссэн. Иаков чидуны модны талбайн тухай түүхийг тэдэнд хэлж өгөв. Усан үзмийн талбайн Эзэн ба Түүний зарц нар усан үзмийн талбайг арчлахад хамтдаа ажиллав.

Иаков 5:1–4, 7; 6:4–5

Зураг
Усан үзмийн талбайн Эзэн чидуны модны эргэн тойрныг хүрзээрээ сийрүүлдэг

Их Эзэн сайн жимс ургуулдаг нэгэн онцгой чидуны модтой байлаа. Энэ мод бол Бурханы хүмүүс буюу Израилын угсаатай адил гэж Иаков хэлэв. Үр жимс нь хүмүүсийн үйлдэлтэй адил юм. Их Эзэн энэ модыг сайтар арчилдаг байв. Тэр үндэснүүдийг тордож, мөчрүүдийг тайрч үүнийг ургахад нь тусалдаг байлаа. Тэр үүнийг ургуулахын тулд хэрэгтэй зүйлийг нь өгөв.

Иаков 5:1–3, 5; 6:1, 7

Зураг
чидуны мод үхэж эхлэв

Хэсэг хугацааны дараа, Түүний онцгой мод үхэж эхэлжээ. Цөөн хэдэн эрүүл мөчир л үлдсэн байлаа. Үүнээс болж Эзэн шаналав. Тэр үүнийг үргэлжлүүлэн сайн жимс ургуулаасай гэж хүсжээ.

Иаков 5:3, 6–8

Зураг
Усан үзмийн талбайн Эзэн эрүүл мөчир бүрийг тайрч авав.

Эрүүл мөчрүүдийг авч үлдэхийн тулд Эзэн тэднийг авч, бусад модонд залгалаа. Дараа нь Тэр тэдгээрийг бусад модны эрүүл мөчрүүдийн оронд залгав.

Иаков 5:7–14

Зураг
Усан үзмийн талбайн Эзэн, мөн Түүний зарц нар чидуны моддыг арчилдаг байлаа.

Удаан хугацаа өнгөрлөө. Их Эзэн, мөн түүний зарц нар усан үзмийн талбайд ойр ойрхон ирдэг байв. Тэд Их Эзэний онцгой модыг арчилдаг байлаа. Тэд усан үзмийн талбайн бүх модоор нэг тархсан онцгой мөчрүүдийг мөн арчилжээ. Ургасан үр жимсний ихэнх нь сайн байлаа. Сайн үр жимс нь Эзэн болон Түүний зарцыг баярлуулдаг байв.

Иаков 5:15–29, 31

Зураг
Усан үзмийн талбайн Эзэн чидуны моддын талаар зарцтайгаа ярив

Хэсэг хугацааны дараа мод илүү их үр жимс ургуулав. Гэвч бүх үр жимс муудаж байлаа. Их Эзэн ихэд шаналжээ. Тэр Өөрийн усан үзмийн талбайг ч, үүний үр жимсийг ч алдахыг хүссэнгүй. Тэр Өөрийн моднуудад туслахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөв. Тэр өөр юу хийж чадахаа бодлоо. Тэр зарцтайгаа ярилцаж, үргэлжлүүлэн хичээхийг сонгов.

Иаков 5:29–51

Зураг
хөдөлмөрлөгч эрүүл мөчрийг тайрч авав

Өөрийн усан үзмийн талбайг аврахын тулд Эзэн онцгой модноос авсан мөчрүүдээ цуглуул гэж айлджээ. Тэр тэднийг онцгой модонд дахин залга гэж хэлэв.

Иаков 5:51–60

Зураг
эрүүл мөчрүүдийг өөр чидуны модонд залгав

Энэ бол Эзэн усан үзмийн талбайдаа ажиллах сүүлчийн удаа байлаа. Тэр бусад зарцыг туслуулахаар дуудав. Хүн бүр мөчрүүдийг цуглуулж, залгахаар хамтдаа ажиллажээ.

Иаков 5:61–72

Зураг
үр жимстэй эрүүл чидуны модны мөчрүүд

Тэд бүх модыг арчилдаг байлаа. Тэд муу мөчрийг аваад сайныг нь үлдээв. Хэсэг хугацааны дараа Их Эзэний онцгой мод дахин сайн үр жимс ургуулжээ. Бусад мод мөн онцгой модны үр жимстэй адил сайн үр жимсийг ургуулав. Их Эзэн баяртай байв. Түүний моднууд аврагдав! Тэд бүгд Түүний авахыг хүссэн үр жимсийг ургуулжээ.

Иаков 5:73–75

Зураг
Усан үзмийн талбайн Эзэн болон түүний зарц нар эрүүл том чидуны модыг харав

Эзэн зарц нартаа талархаж байлаа. Тэр тэдэнд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, тушаалуудыг нь дагасан учраас адислагдсан гэдгийг нь хэлжээ. Тэр тэдэнтэй үр жимсээ хуваалцаж, энэ нь тэднийг баяртай болгов. Эзэн удаан хугацаанд үр жимсээ хүртэв.

Иаков 5:75–77

Зураг
Иаковыг ярьж байхад Есүс Христийн зургийг үзүүлж байв

Иаков чидуны модны түүхээ ярьж дуусав. Усан үзмийн талбайн Эзэн моднуудаа арчилсан шиг Бурхан хүмүүсийг харж ханддаг болохыг тэр тэдэнд заав. Иаков хүн бүрийг наманчилж, Бурханд ойртохыг хүсжээ. Тэр тэдэнд Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэхийг заасан, учир нь Бурхан тэдэнд туслахдаа үргэлж бэлэн байдаг.

Иаков 6:1–5, 7, 11