Судрын түүхүүд
Алма, Амюлек хоёр шоронд


“Алма, Амюлек хоёр шоронд,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 14

Алма, Амюлек хоёр шоронд

Хэцүү цаг үед Их Эзэнд итгэх нь

Зураг
Алма, Амюлек хоёр харуулуудтай хамт

Алма, Амюлек хоёр Аммонайха хотод сайн мэдээг заав. Зарим хүн Их Эзэнд итгэн наманчилжээ. Гэвч олон хүн Алма, Амюлек хоёрт уурлаж тэднийг устгахыг хүсэв. Уурласан хүмүүс Алма, Амюлек хоёрыг хүлж, хотын ерөнхий шүүгчид аваачлаа.

Алма 8:29–30; 14:1–4

Зураг
Алма, Амюлек хоёр гараа хүлүүлсэн байгаа нь

Ерөнхий шүүгч хүмүүсээ наманчлах хэрэгтэй гэдэгт итгэсэнгүй. Хүмүүс Алма, Амюлек хоёрт уурлаж байлаа. Тэд Алма, Амюлек хоёрын заасан зүйлсэд итгэсэн хүмүүсийг хотоос явахад хүргэжээ. Тэд дараа нь Их Эзэнд итгэсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гал руу шидэв.

Алма 14:3, 5–9, 14, 16

Зураг
Амюлек, Алма хоёр шаналж байгаа нь

Амюлек хүмүүсийн зовохыг хараад ихэд шаналав. Тэр Алмагаас Бурханы хүчийг ашиглан тэднийг аврахыг хүслээ. Гэвч Алма Бурханы Сүнс үүнийг зөвшөөрөхгүй гэж хэлэв. Тэр Амюлект тэр эмэгтэйчүүд, хүүхдүүд Их Эзэнтэй хамт байх болно гэлээ. Их Эзэн тэднийг хөнөөсөн хүмүүсийг шүүх болно гэв.

Aлмa 14:9–11

Зураг
инээж буй ерөнхий шүүгч

Их Эзэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалаагүй учир ерөнхий шүүгч Алма, Амюлек хоёрыг шоолов. Тэр Алма, Амюлек хоёрыг шоронд хийжээ.

Алма 14:14–17

Зураг
Алма, Амюлек хоёр шоронд байгаа нь

Гурван өдрийн дараа ерөнхий шүүгч хуурамч санваартнуудтайгаа шоронд ирлээ. Тэд олон асуулт асуув. Гэв ч Алма, Амюлек хоёр тэдэнд хариулсангүй.

Aлмa 14:18–19

Зураг
ерөнхий шүүгч шоронд буй Алма, Амюлек хоёрыг хараад инээж байгаа нь

Ерөнхий шүүгч санваартнуудтайгаа Алма, Амюлек хоёрт муухай зүйлс хийв. Бас тэд Алма, Амюлек хоёрт ямар ч хоол хүнс, ус өгсөнгүй. Мөн тэд Алма, Амюлек хоёрын заасан зүйлсийг шоолов.

Aлмa 14:19–22

Зураг
Амюлек, Алма хоёр ерөнхий шүүгчийн хажууд хүлээтэй байгаа нь

Алма, Амюлек хоёр олон өдрийн турш зовжээ. Ерөнхий шүүгч санваартнуудтайгаа дахин ирлээ. Тэр Алма, Амюлек хоёрт Бурханы хүч байсан бол тэд хүлээтэй олсоо тайлчих байсан юм гэв. Тэгвэл тэр итгэх байсан юм гэжээ.

Aлмa 14:23–24

Зураг
Амюлек, Алма хоёр зогсож байгаа нь

Алма, Амюлек хоёр Бурханы хүчийг мэдрэв. Тэд босож зогслоо. Алма Их Эзэнд итгэн, Түүнээс олсыг тастах хүчийг гуйжээ.

Алма 14:25–26

Зураг
тасарсан олс

Алма, Амюлек хоёр хүлээсээ тастлаа. Ерөнхий шүүгч мөн түүний санваартнууд айв. Тэд зугтах гэж оролдсон боловч газар чичирч эхэллээ.

Aлмa 14:26–27

Зураг
Амюлек, Алма хоёр нурсан шоронгийн дээр байгаа нь

Шоронгийн хананууд ерөнхий шүүгч болон түүний санваартнуудын дээр унаж, тэд үрэгджээ. Гэвч Их Эзэн Алма, Амюлек хоёрыг аюулаас хамгаалав. Хүмүүс дуу чимээ гарахыг сонсоод юу болж байгааг үзэхээр гүйлдэн ирлээ. Алма, Амюлек хоёр л шоронгоос гарч ирэв. Хүмүүс Алма, Амюлек хоёроос маш ихээр айж, тэндээс зугтсан ажээ.

Aлмa 14:27–29