Судрын түүхүүд
Антай-нифай-лихайчууд


“Антай-нифай-лихайчууд,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 23–27

Антай-нифай-лихайчууд

Дайснуудаа хайрлахыг сонгосон хүмүүс

Зураг
Аммон модны доор хүмүүст зааж байгаа нь

Олон лемен хүн Аммон ба түүний ах дүүсээс Бурханы талаар мэдэж авсан юм. Тэр леменчүүд Их Эзэнд ихэд итгэлтэй байсан ба Бурханы зарлигуудыг дагаж байв. Тэд шинэ нэртэй болохыг хүсэн өөрсдийгөө леменчүүд гэхийн оронд антай-нифай-лихайчууд гэж нэрлэжээ.

Алма 23:3–7, 16–17

Зураг
Аммоны зааж байгааг сонсож буй гэр бүлүүд

Антай-нифай-лихайчууд Бурханд итгэх итгэлийнхээ учир өөрчлөгджээ. Тэд хийдэг байсан муу зүйлсээ наманчлав. Тэд Бурханыг өөрсдийг нь хайрлаж, уучилсан гэдгийг мэдсэн аж.

Aлмa 24:8–14

Зураг
Антай-нифай-лихайчууд зэвсгээ ухсан нүх рүү шидэж буй нь

Леменчүүд хилэгнэж, антай-нифай-лихайчууд руу дайрахаар бэлтгэв. Антай-нифай-лихайчууд дайтахын оронд Бурханд амлалт өгчээ. Тэд хүмүүсийг дахин хэзээ ч гэмтээхгүй гэв. Тэд үүнийгээ харуулж зэвсгээ газарт буллаа. Тэд дайснуудаа гэмтээж хөнөөхийн оронд хайрлахыг сонгожээ.

Алма 24:1–19; 26:31–34

Зураг
Зэвсэг агссан ууртай лемен хүн

Бурханд итгээгүй леменчүүд антай-нифай-лихайчууд руу дайрав.

Алма 24:20

Зураг
Хоёр антай-нифай-лихай хүн өвдөг сөгдөн залбирч байгаа нь

Антай-нифай-лихайчууд үхсэн ч Бурхантай хамт амьдрах болно гэсэн итгэлтэй байлаа. Тэд Бурханд өгсөн амлалтаа биелүүлж леменчүүдтэй тулалдсангүй.

Алма 24:16, 21

Зураг
Леменчүүд дайралтаа зогсоож буй нь

Антай-нифай-лихайчууд тулалдахын оронд залбирав. Леменчүүд үүнийг хараад олонх нь дайрахаа болилоо. Тэд хүмүүсийг хөнөөсөндөө гэмшив. Тэр леменчүүд ч бас хүмүүсийг дахин гэмтээхгүй байхаар шийджээ. Тэд антай-нифай-лихайчуудтай нэгдэв.

Алма 24:21–27; 25:13–16

Зураг
Аммон ба антай-нифай-лихайчууд холын аян хийж байгаа нь

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд олон дайралтад өртжээ. Аммон ба түүний ах дүүс антай-нифай-лихайчуудын зовж байгааг хараад шаналав. Тэд хүмүүсээ аваад нифайчуудтай хамт амьдрахыг хаанаас хүссэн аж. Хаан хэрэв Их Эзэн хүсвэл явцгаая гэлээ. Аммон залбирав. Их Эзэн тэднийг явах хэрэгтэй мөн Тэр тэднийг хамгаална гэж хэлжээ.

Aлмa 27:2–15

Зураг
Нифайчууд антай-нифай-лихайчуудыг угтан авч буй нь

Нифайчууд антай-нифай-лихайчуудад амьдрах газар өгч, тэднийг хамгаалав. Хариуд нь антай-нифай-лихайчууд нифайчуудад хоол хүнс өгчээ. Антай-нифай-лихайчууд агуу итгэлтэй бас Их Эзэнийг хайртай байв. Тэд хүн бүртэй шударга байж, хэзээ ч дайтахгүй гэсэн амлалтаа биелүүлсэн. Тэд амьдралынхаа туршид итгэлтэй байлаа.

Алма 27:20–30