Судрын түүхүүд
Иерусалим руу буцсан нь


“Иерусалим руу буцсан нь,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Иерусалим руу буцсан нь,” Мормоны Номын түүхүүд

1 Нифай 3

Иерусалим руу буцсан нь

Гуулин ялтаснуудын төлөөх аялал

Зураг
майхан барьж буй гэр бүл

Лихай, Сариа хоёрын гэр бүл аглаг буйдад аялав. Их Эзэн Лихайд зүүдэнд нь гуулин ялтаснууд дээр бичсэн судруудын талаар хэлжээ. Иерусалимд Лебен нэртэй нэгэн эрд тэдгээр нь байлаа. Их Эзэн Лихайн гэр бүл аян замдаа гуулин ялтаснуудыг авч явах хэрэгтэй хэмээн хэлэв.

1 Нифай 3:1–3, 19–20

Зураг
Лихай гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж буй нь

Их Эзэн Лихайд гуулин ялтаснуудыг авахаар хөвгүүдээ Иерусалим руу буцааж явуул гэж хэлжээ. Нифайн ах нар гомдоллов. Тэд Лихайд энэ нь хийхэд хэцүү зүйл гэж хэлжээ. Тэд явахыг хүссэнгүй.

1 Нифай 3:4–5

Зураг
Сариа, Лихай, Нифай нар ярилцаж буй нь

Энэ нь хийхэд үнэхээр хэцүү зүйл байсан хэдий ч Нифай дуулгавартай байхыг хүсэв. Тэр Их Эзэн өөрт нь болон ах нарт нь тусална гэж мэдэж байлаа. Нифай Лихайд Иерусалим руу буцаж, гуулин ялтаснуудыг олж авах болно гэдгээ хэлжээ.

1 Нифай 3:6–8

Зураг
Иерусалимын ойролцоох ах дүүс

Лемен, Лемүел, Сам, Нифай нар Иерусалим руу буцаж явав. Тэнд очоод тэд Леменийг Лебений гэрт очиж, гуулин ялтаснуудыг гуйлгахаар томилов.

1 Нифай 3:9–11

Зураг
Лебен, Лемен хоёр

Леменийг гуулин ялтаснуудыг гуйх үед Лебен түүнийг дээрэмчин гэж дуудав. Лебен Леменийг хөнөөнө гэж хэлэв.

1 Нифай 3:11–13

Зураг
Лемен хамгаалагчдаас зугтаж буй нь

Лемен зугтаагаад, юу болсон талаар дүү нартаа ярив.

1 Нифай 3:14

Зураг
Нифай ах нартайгаа ярьж буй нь

Ах дүү дөрөв гунигтай байлаа. Лемен, Лемүел, Сам нар аглаг буйдад буй эцэг эх дээрээ буцаж очихыг хүссэн ч Нифайд нэгэн санаа төрөв. Тэд гуулин ялтаснуудыг авахаар Лебентэй солилцоо хийх болно гэж тэр хэллээ. Тэд хот дахь гэртээ очиж, солилцоо хийх алт, мөнгөө авав.

1 Нифай 3:14–16, 22–24

Зураг
хамгаалагч нараас зугтаж буй ах дүүс

Тэд алт, мөнгөө Лебенд харуулах үед тэр бүгдийг нь авахыг хүсэж байв. Гэвч тэр тэдэнд гуулин ялтаснуудыг өгөхийг хүссэнгүй. Үүний оронд тэр алт, мөнгийг нь авч болохын тулд зарц нартаа тэднийг хөнөөхийг тушаав.

1 Нифай 3:16, 23–25

Зураг
хамгаалагчдаас нуугдаж буй ах дүүс

Ах дүү дөрөв амь насныхаа төлөө алт, мөнгөө орхин зугтав. Лебений зарц нар тэднийг барьж чадсангүй. Ах дүүс агуйд нуугдсан байв.

1 Нифай 3:26–27

Зураг
Лемен, Лемүел хоёр Нифай, Сам хоёрт уурласан нь

Эдгээр бүх хүнд хэцүү зүйлийн дараа Лемен, Лемүел хоёр Нифайд уурлав. Тэд Нифай, Сам хоёрыг саваагаар занчив.

1 Нифай 3:28

Зураг
тэнгэр элч Лемен, Лемүел хоёрт хандан ярьж буй нь

Гэнэт, нэгэн тэнгэр элч ирж, тэд яагаад Нифайг занчиж байсныг асуув. Тэднийг удирдуулахаар Нифайг сонгосон гэж тэнгэр элч айлджээ. Тэгээд тэнгэр элч тэдэнд Иерусалим руу буцаж оч хэмээн хэлэв. Их Эзэн гуулин ялтаснуудыг авах арга замыг тэдэнд бэлтгэсэн байлаа.

1 Нифай 3:29