Судрын түүхүүд
Бошиглогч Ифер


“Бошиглогч Ифер,” Мормоны Номын түүхүүд (2023)

Ифер 6; 12–15

Бошиглогч Ифер

Их Эзэн нэгэн үндэстэнд сэрэмжлүүлэг өгсөн нь

Зураг
нэгэн хотын худалдааны зах дээрх баясгалантай хүмүүс

Их Эзэн Жаредын ах ба түүний гэр бүлийг амлагдсан нутагт авчирчээ. Тэд даруу байж Бурханы зарлигуудыг сахив. Олон жилийн турш тэд өнөр өтгөн болж, өөрсдийгөө удирдах хаантай болохыг хүсэв. Жаредын ах тэдэнд хаантай болбол асуудал үүсэж болзошгүй гэдгийг сануулсан хэдий ч тэдэнд хаанаа сонгохыг нь зөвшөөрчээ.

Ифер 6:5, 12–18, 22–24, 27

Зураг
жаредчууд уурлан Ифер рүү хуруугаараа чичилж байгаа нь

Олон зуун жилийн турш Жаредчууд амлагдсан нутагт амьдрав. Тэдний зарим хаан хүмүүсээ сайн зүйл хийхэд хөтөлж, харин зарим нь тэгсэнгүй. Бурханы бошиглогчид хүмүүсийг наманчил хэмээн сэрэмжлүүлж байлаа. Бошиглогчдыг сонсож, тушаалуудыг нь сахисан хүмүүсийг Бурхан адислав. Хамгийн сүүлийн жаред бошиглогчийг Ифер гэдэг байлаа.

Ифер 7:23–27; 9:26–30; 10:16–17, 28; 11:1–8, 12–13, 20–22; 12:2

Зураг
Ифер суугаад номлож байх зуур зарим хүн уурлаж байгаа нь

Хүмүүс Бурханд дуулгавартай байсангүй. Гэвч Их Эзэний Сүнс Ифертэй хамт байв. Тэр тэдэнд өглөөнөөс шөнө хүртэл заадаг байлаа. Тэр тэдэнд Бурханд итгэн наманчлахгүй бол өөрсдийг нь устгагдана хэмээн хэллээ. Хэрэв тэд итгэлтэй байвал Бурхантай дахин хамт амьдрах найдварыг тээх мөн сайн зүйлсийг хийх хүчтэй байх боломжтой байв. Хүмүүс үүнд итгэсэнгүй.

Ифер 11:22; 12:2–5; 13:2

Зураг
Ифер агуйд суун бичиж байгаа нь

Ифер хүмүүсийн хийсэн зүйлсийг харав. Өдөр нь тэр агуйд нуугдан харсан зүйлсээ бичдэг байлаа. Хүмүүс наманчлаагүй ба бие биетэйгээ дайтаж эхлэв.

Ифер 13:13–15

Зураг
Кориантумр өөдөөс харж байгаа нь

Ифер жаредчуудын хаан Кориантумр хаан болохыг хүссэн олон хүнтэй тулалдахыг харжээ. Кориантумр армиараа өөрийгөө хамгаалуулав.

Ифер 12:1; 13:15–19

Зураг
Ифер Кориантумрт хандан ярьж байгаа нь

Нэг өдөр Их Эзэн Иферт Кориантумр ба түүний хүмүүст наманчлахыг анхааруул гэж хэлжээ. Хэрэв тэгвэл Их Эзэн хүмүүсийг нь хамгаалж Кориантумрыг хаант улсаа хадгалж үлдэхийг зөвшөөрөх байв. Хэрэв үгүй бол хүмүүс бие биеэ устгах байлаа. Кориантумр Их Эзэний үгс үнэн гэдгийг харахаар урт удаан амьдрах байв. Дараа нь тэр ч бас үхэх байсан аж.

Ифер 13:20–21

Зураг
Шизийн арми Кориантумрын армитай тулалдах үед Ифер тэднийг харж байгаа нь

Кориантумр ба түүний хүмүүс наманчилсангүй. Хүмүүс Иферийг хөнөөхийг оролдсон ба Ифер агуй руугаа зугтав. Шиз хэмээх эр Кориантумрын эсрэг тулалдлаа. Хүмүүс Шизийн арми эсвэл Кориантумрын армийн аль нэгэнд нэгдэхийг сонгож байв. Уг хоёр арми олон тулаан хийв. Маш олон хүн үрэгдэв.

Ифер 13:22–25; 14:17–20; 15:2

Зураг
Кориантумрын арми Шизийн армитай тулалдсан талаар Кориантумр захидал бичиж байгаа нь

Кориантумр Иферийн хэлснийг санав. Тэр олон хүнээ алдсандаа шаналжээ. Тэр бүх бошиглогч ийм зүйл болохыг сануулсныг ойлгов. Тэр наманчилж эхэлсэн ба Шизэд захидал илгээлээ. Тэр хүмүүсийг нь амьд үлдээвэл хаант улсаа өгье гэж хэлэв. Гэвч Шиз тулалдахыг хүсжээ.

Ифер 15:1–5

Зураг
эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд дайнд мордохыг Ифер харж байгаа нь

Кориантумрын хүмүүс уурлаж, байлдахыг хүсэв. Шизийн хүмүүс ч бас уурлаж байлдахыг хүслээ. Хэн ч наманчлахыг хүссэнгүй. Бүх хүн дайнд явахыг Ифер харлаа. Олон хүн нас баржээ.

Ифер 15:6, 12–17

Зураг
Бороонд Кориантумр жад барин өвдөг сөхөрсөн байгаа нь

Кориантумр дайныг зогсоохыг хүсэв. Тэр Шизээс хаант улсыг авч хүмүүсийг гэмтээхээ болихыг гуйлаа. Гэвч хүн бүр ууртай байв. Тэдэнд Их Эзэний Сүнс байсангүй. Хүн бүр тулалдан, жаредчуудаас ганцхан Кориантумр л амьд үлдэхийг Ифер харжээ. Дараа нь Кориантумр ухаан алдав.

Ифер 15:18–30, 32

Зураг
Нэгэн толгой дээрх тахилын ширээний ард Ифер өвдөг сөгдөн Бурханд залбирч буй үед ойролцоох агуйд цэдгүүд хадгалагдан байгаа зураглал

Ифер Их Эзэний хэлсэн бүхэн биелэхийг харлаа. Ифер болсон бүхнийг бичиж дуусгажээ. Тэгээд тэр өөрийг нь нас барсны дараа бичсэн зүйлсийг нь хүмүүс олох боломжтой байдлаар үлдээв. Ифер Бурханд итгэж, Түүнтэй хамт байх тэр нэгэн өдрийг хүсэн хүлээв.

Ифер 15:33–34