Судрын түүхүүд
Бүх лемен үндэстний хаан


“Бүх лемен үндэстний хаан,” Мормоны Номын түүхүүд (2023)

“Бүх лемен үндэстний хаан,” Мормоны Номын түүхүүд

Алма 20; 22–23

Бүх лемен үндэстний хаан

Их Эзэний талаар олж мэдэхийг хүсэх нь

Зураг
Лемонай, Аммон хоёрт хаан уурлав

Леменчүүд тэдний бүх хааныг удирддаг нэгэн хаантай байв. Тэр бол Лемонай хааны эцэг байв. Тэр нифайчуудыг дайснаа гэж боддог байлаа. Нэг өдөр тэр Лемонайг Аммонтай хамт байхыг харав. Хаан Лемонайгаас нифай хүнтэй юу хийж байгааг нь асуулаа. Лемонай Аммоны ах нарыг шоронгоос суллахаар явж буйгаа хаанд хэлэв.

Мозая 10:11–17; Алма 20:1–12

Зураг
хаан ярьж буй нь

Хаан уурлав. Нифайчууд леменчүүдээс хулгай хийхээр оролдож, худал хэлж байна гэж тэр боджээ. Тэрээр Лемонайд Аммоныг алж, өөртэй нь хамт яв хэмээн айлдав.

Алма 20:13–14

Зураг
Лемонай ярьж буй нь

Лемонай Аммоныг алахыг хүссэнгүй. Тэр хаанд Аммон болон түүний ах нар Бурханы бошиглогчид гэдгийг хэлжээ. Тэр Аммоны ах нарт тусална гэдгээ хэлэв.

Алма 20:15

Зураг
хаан Аммонтай тулалдаж буй нь

Хаан Лемонайг гэмтээхээр сэлмээ гаргасан ч Аммон түүнийг зогсоолоо. Хаан оронд нь Аммон руу дайрав. Аммон өөрийгөө хамгаалав. Тэр хааныг тулалдаж чадахгүй болгохын тулд гарыг нь гэмтээв. Аммон үнэхээр хүчтэй байсны улмаас хаан айв. Хэрэв Аммон түүнийг амьд үлдээвэл хаант улсынхаа талыг Аммонд өгөхөө хаан амлав.

Алма 20:16–23

Зураг
Аммон хаантай ярьж буй нь

Аммон хаант улсыг хүссэнгүй. Оронд нь тэр ах нараа шоронгоос суллахыг хаанаас гуйв. Тэр мөн хаанаас Лемонайд уурлахаа болихыг хүслээ. Аммон хаанд, Лемонайг өөрийн хамгийн сайн гэж бодсон арга замаар захирахыг нь зөвшөөр хэмээн хэлэв.

Алма 20:24

Зураг
бодолд автсан хаан

Аммон Лемонайд хэчнээн их хайртай байгааг мэдээд хаан гайхав. Тэр Аммоны хүссэн бүх зүйлийг хийхээр зөвшөөрсөн юм.

Алма 20:25–27

Зураг
хаан баяртайгаар Лемонай, Аммон хоёртой ярьж буй нь

Хаан Бурханы тухай Аммон, Лемонай хоёрын хэлсэн зүйлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэв. Тэр Аммоноос ах нартайгаа ирж, өөрт нь заахыг хүсэв.

Алма 20:27

Зураг
Аммон, Лемонай хоёр Аммоны ах нарт тусалж буй нь

Аммон, Лемонай хоёр Миддонай нутаг руу явав. Аммоны ах нар тэндхийн шоронд байлаа. Тэднийг олсоор хүлж, хоол унд эсвээс ус өгөөгүй байв. Лемонай Аммоны ах нарыг шоронгоос суллуулахаар Миддонайн захирагчийг ятгалаа.

Алма 20:28–30

Зураг
Хааны өмнө өвдөг сөгдөж буй Аммон

Аммоны ах нар чөлөөтэй болмогцоо Лемонайн эцэг рүү явав. Тэд хаанд мөргөж, түүний үйлчлэгчид байхыг хүслээ. Хаан үгүй гэв. Тэр оронд нь тэднээр сайн мэдээний талаар заалгахыг хүсэв. Түүний ах нарын нэгийг Аарон гэдэг байв. Тэр хаанд судар уншиж өгч, Бурхан болон Есүс Христийн тухай заав.

Алма 22:1–14

Зураг
Аарон, хаан хоёр залбирч буй нь

Хаан Ааронд итгэв. Тэр Бурханыг мэдэж авахын тулд хаант улсаа бүхэлд нь орхино хэмээн хэлэв. Тэр юу хийх хэрэгтэйгээ Ааронаас асуув. Аарон хаанд наманчил, мөн Бурханд итгэлтэйгээр залбир хэмээн хэллээ. Хаан бүх гэм нүглээ наманчилж, залбирав.

Алма 22:15–18

Зураг
Газарт унасан хаан

Хаан газарт уналаа. Хааны зарц нар хатанд хэлэхээр гүйв.

Алма 22:18–19

Зураг
Хатан уурлав

Хатан ирээд газарт байгаа хааныг харав. Тэр Аарон болон түүний ах нар хааныг алчихлаа гэж боджээ. Хатан уурлав.

Алма 22:19

Зураг
Хатан Аарон руу чичилж буй нь

Хатан зарц нартаа Аароныг болон түүний ах нарыг алахыг тушаав. Гэвч зарц нар айж байлаа. Тэд Аарон болон түүний ах нарыг хэтэрхий хүчтэй гэж бодов. Хатан тэр үед айж эхлэв. Тэр юу болсныг хотод байгаа хүмүүст хэл хэмээн зарц нараа илгээв. Хүмүүс ирээд Аарон болон түүний ах нарыг ална гэж тэр боджээ.

Алма 22:19–21

Зураг
Аарон хаанд босож зогсоход тусалж буй нь

Хүмүүс уурлахыг Аарон мэдэж байлаа. Тэр бас хааныг үхээгүй гэдгийг мэдэж байв. Тэр хаанд босож зогсоход нь туслав. Хаан бүх хүчээ шавхан бослоо. Хатан болон зарц нар гайхав.

Алма 22:22–23

Зураг
хаан хатандаа болон зарц нартаа зааж буй нь

Хаан Есүсийн тухай хатанд болон зарц нарт заав. Тэд бүгд Есүст итгэв. Хаан бүх хүнийг Есүсийн тухай мэдэхийг хүсэв. Тэр Аарон болон түүний ах нар хаант улсынх нь хаана ч сайн мэдээг зааж болно гэсэн хууль гаргажээ. Тэд хүмүүст зааж, уг нутагт прист, багш нарыг дуудав.

Алма 22:23–27; 23:1–4