Судрын түүхүүд
Тианкам


“Тианкам,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 51–52

Тианкам

Ард түмнээ хамгаалсан нь

Зураг
Тианкам хуаранд ахмад Моронайтай ярьж байгаа нь

Тианкам бол ахмад Моронайн армийн нэг удирдагч юм. Тэр нифайн хотуудыг леменчүүдээс хамгаалахаар оролдож байв.

Aлма 50:35; 52:19

Зураг
Амаликая болон лемен цэргүүд зэвсгээ агссан байгаа нь

Амаликая нифай хүн бөгөөд леменчүүдийн хаан болсон аж. Тэр нифайчуудыг ч мөн удирдахыг хүсэж байв. Тэр нифайчууд руу довтолж олон хотыг эзэлжээ.

Алма 47:1, 35; 48:1–4; 51:23–28

Зураг
Нифайн арми жагсаж байгаа нь

Тианкамын арми Амаликаяагийн армийн нифайн хотууд руу хийх дайралтыг зогсоохоор явлаа.

Aлмa 51:28–30

Зураг
нар жаргах үед цэргүүд нүүр тулсан нь

Цэргүүд бүтэн өдрийн турш дайтав. Тианкамын арми Амаликаяагийн армиас илүү хүчтэй, илүү ур чадвартай байлджээ. Гэвч аль нь ч ялсангүй. Харанхуй болоход тэд бүгд амрахаар тулаанаа зогсоов.

Alma 51:31—32

Зураг
Тианкам түүдэг галын дэргэд сууж буй нь

Гэсэн ч Тианкам амарсангүй. Тэр зарцтайгаа нууцаар Амаликаяагийн хуаранд очжээ.

Aлмa 51:33

Зураг
Тианкам сарны гэрэлд Амаликаяагийн майханд ирсэн нь

Тианкам Амаликаяагийн майханд сэм гэтэж оров. Тэр Амаликаяаг сэрэхээс нь өмнө хөнөөжээ. Тэгээд Тианкам хуарандаа эргэн очоод цэргүүдээ дайтахад бэлэн бай гэв.

Aлмa 51:33–36

Зураг
Леменчүүд сэрээд айж буй нь

Леменчүүд сэрээд Амаликая үхсэнийг олж мэдлээ. Мөн тэд Тианкамын арми тулалдахад бэлэн байгааг харав.

Aлмa 52:1

Зураг
Леменчүүд Тианкамын армиас зугтаж байгаа нь

Леменчүүд айн зугтжээ. Тианкамын төлөвлөгөө ёсоор леменчүүд нифайн өөр хотууд руу дайрахаас айсан аж. Одоо Тианкам нифайн хотуудаа илүү аюулгүй болгох цаг хугацаатай боллоо. Тэр хүмүүсээ хамгаалахын тулд шаргуу зүтгэв. Тэр нифайн олон хотыг аюулгүй байлгаж чаджээ.

Aлмa 52:2–10