Судрын түүхүүд
Алма ба Корихор


“Алма ба Корихор,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 30

Алма ба Корихор

Бурхан байдаг гэдэгт итгэх

Зураг
Корихор инээмсэглэн хөл хөдөлгөөн ихтэй зам дээр нэгэн хүнтэй ярьж байгаа нь

Корихор гэдэг нэгэн эр Зарахемлагийн нутагт ирэв. Тэр Бурхан, Есүс Христ гэж байхгүй хэмээн хүмүүст хэлж байв.

Alma 30:6, 12, 37–38, 45

Зураг
Корихор жуумалзан гунигласан хүү рүү зангаж байгаа нь

Корихор хүн зөвхөн харсан зүйлдээ л итгэж чадна гэлээ. Тэр Есүст итгэсэн хүмүүсийг шоолов.

Aлмa 30:13–16

Зураг
Корихор жуумалзан цугласан хүмүүст хандан ярьж байгаа нь

Корихор хүмүүст Бурханы зарлигууд хэрэггүй гэж хэллээ. Хүмүүс хүссэн зүйлээ хийж болно гэж тэр хэлэв. Олон хүн түүнд итгэсэн аж. Тэд муу зүйлс хийхээр шийдэв.

Aлмa 30:17–18

Зураг
Цэргүүд Корихорыг хүлэн хотоос гаргаж байгаа нь

Корихор антай-нифай-лихайчуудад заахаар оролдсон боловч тэд түүнд итгэсэнгүй. Тэд түүнийг хүлээд хөөн явуулжээ. Тэгээд тэр Гидеоны нутагт ирлээ. Тэндхийн хүмүүс ч бас түүнийг хүлсэн аж. Тэгээд түүнийг Алма дээр авчрав.

Aлмa 30:19–29

Зураг
Корихор жуумалзан Алма руу зангаж байгаа нь

Корихор Алмад Бурхан гэж байхгүй хэмээн хэллээ. Тэр Алмаг болон санваартнуудыг хүмүүст худал хэлж байна гэж хэлэв. Тэд хүмүүсээр мунхаг уламжлал баримтлуулж байна гэж Корихор хэлсэн аж. Мөн тэднийг хүмүүсээсээ мөнгө авдаг хэмээжээ. Алма үүнийг худал гэдгийг мэдэж байв. Тэр Бурхан, мөн Есүст итгэдэг байлаа.

Aлмa 30:30–40

Зураг
Алма цугларсан хүмүүст хандан ярьж, хойно нь Корихор гараа хумин сууж байгаа нь

Алма бошиглогчид мөн дэлхий дээрх бүх зүйл Бурхан байдаг гэдгийг хүмүүст ойлгоход тусалдаг гэв. Корихор илүү их баталгаа хүсэв. Алма Корихорт баталгаа өгөх болно гэв. Бурхан Корихорыг ярьж чадахгүй болгоно хэмээн тэр хэллээ. Алмаг ингэж хэлмэгц Корихор ярьж чадахаа болив.

Aлмa 30:41–50

Зураг
Корихор юм бичсэн цаас руу гунигтайгаар заахад хүмүүс түүнээс холдон одож байгаа нь

Корихор Бурхан байдаг гэдгийг мэднэ хэмээн бичсэн байлаа. Тэр үргэлж мэддэг байсан. Чөтгөр түүнийг хуурсан гэж тэр бичжээ. Чөтгөр Корихорт Бурхан, Есүсийн талаар худал зүйл заа хэмээн хэлсэн ажээ. Хүмүүс Корихорын талаар үнэнийг мэдээд түүний заасан зүйлсэд итгэхээ болив. Тэд наманчилж, эргээд Есүсийг дагаж эхэлжээ.

Алма 30:52–53, 57–58