Судрын түүхүүд
Нифай, Лихай хэмээх ах дүү хоёр


“Нифай, Лихай хэмээх ах дүү хоёр,” Мормоны Номын түүхүүд (2023)

Хиламан 3-6

Нифай, Лихай хэмээх ах дүү хоёр

Тэнгэрээс дуу хоолой сонссон нь

Зураг
Нифай, Лихай хэмээх ах дүү хоёр леменчүүдийн армийн дэргэд хүмүүст зааж байгаа нь

Нифай Лихай хэмээх ах дүү хоёр хүн бүрийг Есүс Христийн сайн мэдээний талаар мэдээсэй гэж хүсдэг байв. Нифайчууд леменчүүд хоорондоо дайтаж байх үед ч ах дүү хоёр тэдний аль алинд заасаар байлаа. Нэг өдөр тэд хүмүүст заахаар явж байхад леменчүүдийн арми тэднийг шоронд хорив.

Хиламан 3:20–21, 37; 4:4–5, 14; 5:4–21

Зураг
Лемен цэргүүд Нифай Лихай хоёрын байгаа шорон руу алхаж байгаа нь

Олон хоногийн дараа цэргүүд Нифай Лихай хоёрыг хөнөөхөөр шоронд ирлээ.

Хиламан 5:22

Зураг
галан тойрог ба гэрэл Нифай, Лихай хоёрыг хамгаалж, цэргүүд газарт унан, харанхуй үүл гарч ирсэн байгаа нь

Тэднийг Нифай, Лихай хоёрт гар хүрэхээс өмнө галан тойрог тэднийг хүрээлэв. Гал Нифай, Лихай хоёрыг түлсэнгүй. Учир нь Бурхан тэднийг хамгаалж байлаа. Дараа нь газар чичирхийлэв. Шоронгийн хананууд нурж унах гэж байгаа мэт болов. Удалгүй харанхуй үүл шоронд байгаа хүн бүрийг бүрхэв. Хүмүүс маш их айх нь тэр.

Хиламан 5:23–28

Зураг
харанхуй үүлэн дунд зогссон хүмүүс гэрлийн туяа руу харж байгаа нь

Харанхуй үүлний дээрээс нэгэн дуу хоолой сонсогдов. Энэ нь шивнээ мэт намуухан байсан хэдий ч хүн бүрийн зүрхэнд мэдрэгджээ. Энэ Бурханы дуу хоолой байлаа. Бурхан тэдэнд наманчил гэж хэлэв.

Хиламан 5:29–30, 46–47

Зураг
эрэгтэй, эмэгтэй хүмүүс харанхуй үүлний чөлөөгөөр дээшээ харж байгаа нь

Газар болон шорон улам хүчтэй чичирхийллээ. Дуу хоолой дахин ирж хүмүүсийг наманчил гэв. Хүмүүс үүл болон айдсаасаа болоод хөдөлж чадсангүй.

Хиламан 5:31–34

Зураг
Аминадаб дээш харж буй гэрэлтсэн Нифай, Лихай хоёр руу зааж байгаа нь

Олны дунд Аминадаб гэдэг нэгэн эр байв. Өмнө нь тэр Бурханы Сүмд харьяалагддаг байжээ. Тэр Нифай, Лихай хоёрын царай тод гэрэлтэж эхлэхийг харав. Тэд яг тэнгэр элч нар шиг харагдаж байв. Тэд тэнгэрт буй хэн нэгэнтэй ярьж байгаа мэт харагдсан аж. Аминадаб хүн бүрийг Нифай, Лихай хоёр руу хараарай гэв.

Хиламан 5:35–39

Зураг
олон эрэгтэй, эмэгтэй хүн харанхуй үүлний чөлөөгөөр дээш харан залбирч байгаа нь

Хүмүүс Аминадабаас яавал энэ хар үүл алга болохыг асуулаа. Аминадаб Бурхан болон Есүсийн тухай мэддэг зүйлсээ хуваалцав. Тэр хүмүүст наманчилж, Есүст итгэж, мөн Бурханд залбир гэж хэлжээ. Хүмүүс Аминадабыг сонсов. Тэд харанхуй алга болтол залбирсан аж.

Хиламан 5:40–42

Зураг
хүмүүс гэрэл ба галаар хүрээлэгдэн байхдаа залбирч байгаа нь

Бурханаас ирсэн гал хүн бүрийг хүрээлсэн ч тэднийг түлсэнгүй. Хүмүүс Ариун Сүнсээр дүүргэгдэж маш их баяртай байлаа. Тэд гайхалтай зүйлсийг ярив. Өнөөх дуу хоолой дахин сонсогдлоо. Энэ нь тэдэнд Есүст итгэх итгэлийнхээ учир амар тайван бай гэж хэлжээ. Тэнгэр элч нар залран ирж хүмүүс дээр айлчлав.

Хиламан 5:43–49

Зураг
Нифай, Лихай хоёрыг шоронгоос гарахыг хүмүүс харж байгаа нь

Нифай, Лихай мөн бусад бүх хүн шоронгоос гарлаа. Тэд уг нутаг даяар олон хүнд тэр өдөр юу харсан сонссоноо ярьжээ. Леменчүүдийн ихэнх нь итгэж, Есүсийг дагахыг сонгов. Тэд дайн тулаан хийхээ больжээ. Оронд нь тэд хүмүүст Есүст итгэж наманчлахад нь тусалсан аж.

Хиламан 5:50–52; 6:1–6