2008
ТҮҮНД ИРЭХЭД НЬ БУСДАД ТУСЛАХ НЬ
2008 оны гуравдугаар сарын сар


ТҮҮНД ИРЭХЭД НЬ БУСДАД ТУСЛАХ НЬ

“Хопкинс эгч ээ, энэ бол таны энэ жил заах 10 хүүхдийн нэрс” хэмээн Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөх надад хэлсэн юм. Би шинэхэн хөрвөгч байсан бөгөөд энэ дуудлага надад хүндэднэ гэдгийг хэлсэн юм. Үүний талаарх баттай ойлголт надад байхгүй атал би яаж заах билээ? Энэ их хөдөлгөөнтэй хүүхдүүдийг би яаж хариуцах юм бэ? гэхэд энэ амаргүй дуудлагыг та хүлээн авснаараа адислагдах болно гэдгийг бишоп болон Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч нар надад батлан хэлсэн юм.

Энэ хичээлийг заахын тулд сайн мэдээнээс шамдан суралцах хэрэгтэй байсныг би ойлгосон. Тийнхүү өдөр болгон би өргөн цар хүрээтэй сайн мэдээний гэрлийн эх сурвалж болох гарын авлагаа уншиж, мөн тэдгээр зарчмууд нь хэрхэн миний болон хүүхдүүдийн амьдралд хэрэгжих талаар залбиран тунгаан боддог байв. Би үүнээс суралцан зааснаараа бид бол Бурханы хүүхдүүд хэмээх тэнгэрлэг эрхийн талаарх гэрчлэлээ өсгөсөн юм. Би хүн бүрийн үнэ цэнэ хийгээд хосгүй чанарыг олж мэдсэн юм. Тэдгээр энгийн Хүүхдийн Хэсгийн хичээлүүд нь зөвхөн Түүний эрхэм үнэт хүүхдүүдэд сүнслэгээр нөлөөлөөд зогсохгүй мөн миний баптисмын усанд орох тэр үед суулгагдсан гэрчлэлийн маань үрийг өсгөж дэлбээлүүлсэн билээ.

Хүүхдийн хэсэгт өнгөрүүлсэн тэдгээр гайхалтай он жилүүд амьдралыг маань өөрчилсөн тэрхүү дуудлагад намайг мөнхөд талархах болгосон юм. Есүс Христийн сургаалаар би хүүхдүүд шигээ өөрчлөгдөж чадсан билээ.