2008
НАМАЙГ УДИРДАН ЗАЛДАГ
2008 оны гуравдугаар сарын сар


НАМАЙГ УДИРДАН ЗАЛДАГ

Бибээр залуу номлогч байхдаа Норвегт үйлчилж байв. Тэр үед номлолын Ерөнхийлөгч маань бүх номлогч нарыг дуудаж, Английн Лондонгийн Ариун Сүмийн 1958 онд болсон онцгойлон адислалын ёслолын хоёр хэсгийн турш дуулах болсныг бидэнд хэлсэн юм. Харин намайг үүний хөгжимчнөөр томилсон юм.

Ариун сүмд хүрч очсоны дараа би тэрхүү хөгжим нь төгөлдөр хуур биш харин орган хөгжим байхыг олж хараад их цочирдож билээ. Би урд өмнө нь орган тоглож байгаагүй болохоор хэн нэгэн надад туслахгүй юм болов уу гэж бодож байв. Тийнхүү Тэнгэрлэг Эцэг миний цөхөрсөн гуйлтыг сонсож, надад туслуулахаар нэгэн эгчийг илгээж, удиртгал хөгжим болон найрал дууны хөгжмийг тоглоход тус болсон юм.

Тийнхүү намайг цөхрөн байхад нэгэн амар амгалангийн мэдрэмж над дээр ирсэн юм. Тэрхүү танил биш, мөн урд өмнө нь оролдож байгаагүй органыг тоглож байх үедээ би Аврагчийн хайр намайг удирдан залж байсныг мэдэрсэн юм. Нэг найрал дууны дараа Ерөнхийлөгч Давид О.МкКей манай номлолын ерөнхийлөгч рүү хараад “Сайн боллоо” хэмээн хэлж байсан юм. Бид найрал дуугаа гүйцэтгэхдээ ямар их адислагдсаныг бодоод сэтгэл зүрх минь их догдолж байлаа. Бид ямар ч алдаа гаргаагүй байв.

Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Эцэгийн Цорын Ганц Төрсөн нь билээ. Тэр бол Амар Амгалангийн Хан Хүү болох ариун Мессиа юм. Тэрээр амьд бөгөөд дахин ирэх болно.