2008
БИ БОЛ ХОЖМЫН ҮЕИЙН ГЭГЭЭНТЭН
2008 оны гуравдугаар сарын сар


БИ БОЛ ХОЖМЫН ҮЕИЙН ГЭГЭЭНТЭН

Николас хүү маань таван настай байхдаа манай хотын хамгийн сайн сургуульд явдаг байлаа. Тэр сургууль нь өөр сүмийн мэдэлд байв. Харин хүү маань тэр сүмийн гишүүн биш байсан ч сургуульд нь орж чадсан юм.

Нэгэн өдөр түүний сургууль болон сүмийн удирдагчдынх нь нэг сүмийн байрнаасаа хүүг маань гаргаад түүний яагаад сургуулийн шашны арга хэмжээнд оролцоогүйг асууж л дээ.

Николас “Би бол Хожмын үеийн Гэгээнтэн” гэж хариулав.

Тэр хүн хүүд маань бүх л сүмүүд үнэн бөгөөд Есүс Христэд итгэдэг шүү дээ хэмээн түүний бодлыг өөрчлөх санаатай хэлжээ.

Николас хариуд нь “Эцэг эх хоёр маань надад танай сүмийг хүндэтгээрэй гэж хэлсэн. Гэхдээ л би Хожмын Үеийн Гэгээнтэн байх дуртай” гэжээ. Харин өнөөх эр түүний тэгж хэлснийг сонсоод ахиж хэзээ ч түүнээс тиймэрхүү зүйл асуугаагүй юм.

Есүс Христийн жишээг дагаснаараа Николас бүр эцэг эхдээ хүртэл сайн үлгэр жишээг үзүүлсэн юм.