2008
Христэд Ирэгтүн
2008 оны гуравдугаар сарын сар


Христэд Ирэгтүн

Зураг
President Henry B. Eyring

“Христэд ирэгтүн” хэмээх үгс нь урилга юм. Энэ бол таны хэн нэгэнд санал болгох хамгийн чухал урилга билээ. Энэ нь үүнийг хүлээн авах нэгэнд хамгийн чухал урилга байх болно. Энэ эрин үе дэх сайн мэдээний Сэргээлтийн эхлэлээс энэ нь Есүс Христээр Түүний Төлөөлөгчид өгөгдсөн үүрэг даалгавар билээ. Тэдгээрийн үүрэг даалгавар нь “сануулах, ухуулах, заах хийгээд Христэд ирэхэд бүгдийг урих явдал юм.”1

Баптисмын гэрээг хүлээн зөвшөөрсөн Сүмийн гишүүн болгон нь бүхий л цагт, хаана ч байлаа гэсэн Есүс Христийг гэрчлэн зогсохоо амласан шавь болдог.2 Бидний гэрч байхын зорилго бол хүмүүсийг Түүнд ирэхэд урих явдал юм.

Бид бүгдэд энэхүү урилгыг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэх талаар суралцах чин сэтгэлийн хүсэл байх ёстой. Зарим нь энэ урилгыг хүлээн авахгүй гэдгийг бид туршлагаасаа мэднэ. Аврагч мөнх бус тохинууллынхаа үеэр Өөрийн биеэр энэхүү урилгыг тавьсан ч цөөн хүмүүс үүнийг хүлээн авсан байдаг. Гэхдээ Түүний дуу хоолойг танигсадын төлөөх Түүний баяр баясал агуу байсан билээ. Мөн бидний урьсан хүмүүс Түүнд ирэх нь бидний агуу баяр баясал байсаар буй.

Тэр бол Зам гэдгийг Мэдэгтүн

Бидний урилгыг хүмүүс хүлээн зөвшөөрсөн тэрхүү цаг мөчүүдийг эргэн бодож тунгаах нь зүйлтэй. Хувьдаа би хүмүүс энэхүү урилгыг хүлээн зөвшөөрөх нэгэн загвар байдгийг олж харсан юм. Тохиолдол бүрд Ариун Сүнс дор хаяж гурван үнэнийг үзүүлсэн байдаг. Энэхүү тохиолдлууд нь үргэлж бидний жагсаалтын дагуу тохиодоггүй ч үнэнээр Христэд ирэх хүмүүсийн зүрх сэтгэлд ирдэг ажээ.

Нэгдүгээрт, тэд энэ амьдралд болон ирэх ертөнцөд хамгийн ихээр хүсч буй тэрхүү аз жаргалыг олох цорын ганц зам бол Есүс Христ гэдгийг мэдэрч эхэлдэг. Тэд Мормоны Номын дараах үгсэд итгэж эхэлдэг: “Болгоогтун, Би та нарт хэлнэ, Их Эзэн Бурхан амьдын адил, эдгээр зүйлүүд үнэний адил, түүгээр хүмүүн аврагдаж чадах миний ярьсан тэр Есүс Христийнхээс өөр нэр тэнгэрийн дор өгөгдөөгүй болой.”3

Бурхан гэж үгүй, нүгэл гэж байдаггүй хийгээд аз жаргалыг зугаа цэнгэлээс олж болно хэмээн олон олон дуу хоолой хэлэх энэ ертөнцөд тэрхүү нотолгоог нь мэдрэх нь амар бус зүйл. Гэвч бид Есүс бол Христ, дэлхийн Аврагч хэмээн баталгаатай гэрчлэх бэлгийг хүртсэн цагт бидний дуу хоолой түүнээс ч илүү хүчтэй байх болно. Тэрхүү гэрчлэл нь Есүс Христийн Цагаатгал та бүгдийн амьдралд биеллээ олсон тэр хувийн туршлагаас хамгийн илүү хүчтэйгээр бий болох болно. Хэрэв та Түүний Цагаатгал таны амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар байнга тунгаан явдаг бол, хэрэв та Түүнд байнга талархаж байдаг бол таны Түүний талаарх гэрчлэл улам өсч, бусдын зүрх сэтгэлд хүрэхээр болсон байгааг та анзаарах болно. Таны гэрчлэлээрээ дамжуулан урьсан тэдгээр хүмүүс уг гэрчлэлийг мэдэрч, Түүнийг Их Эзэнээ болон Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрөх болно. Мөн үүнийг хүлээн зөвшөөрөх явдал нь тэдний болоод таны зүрх сэтгэлийг дулаацуулах болно.

Гэрээ ба Дуулгавартай байдал

Хоёрдугаарт, Христэд чин сэтгэлээсээ ирэх тэдгээр нь Түүнд дуулгавартай байж, Түүнийг дагахаар гэрээнүүдийг хийдэг гэдгийг би мэднэ. Эдгээр нь Мормоны Номыг унших, ариун ёслолын цуглаанд оролцох зэрэг энгийн амлалтуудыг сахиснаар эхэлдэг. Энэ нь Есүс бол Христ, мөн Аврагч хэмээн итгэх тэдний итгэлээс үүдэн гарах ёстой. Тэд эдгээр амлалтуудыг өөрсдийн итгэлээр сахьсан цагт ямар нэг зүйлийг мэдрэх болно. Тэд тэрхүү мэдрэмжийг үгээр дүрслэн хэлж чадахгүй хэдий ч тэд сайхан мэдрэмжийг мэдэрнэ. Дуулгавартай байдал, бүр бяцхан зүйлд ч дуулгавартай байх нь Бурханаас адислалуудыг авчирдаг. Тэд гэмшлийг мэдэрч, баптисмийн гэрээ хийх хийгээд Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн авах хүсэлтэй байх аваас нүглүүдээсээ цэвэрлэгдэх болно.

Хүмүүс тэрхүү нэн чухал сонголтыг олон янзын шалтгаанаас үүдэн хийдэг. Бидний заасан нэг хүн эхэндээ баптисм хүртэх шаардлагатайг ухаарахгүй байлаа. Тэрээр амьдралынхаа туршид сайныг хийхээр хичээсээр ирсэн байлаа. Тэрээр ямар ч ноцтой гэм нүглийг хийгээгүй бөгөөд хүүхэд байхдаа өөр сүмд баптисм хүртсэн байв. Гэсэн ч түүний бодолд хоёр зүйл орж ирсэн юм. Нэг нь Аврагч дуулгавартай байх үүднээс нүгэлгүй байсан хэдий ч баптисм хүртсэн, харин нөгөөх нь Аврагч баптисм хүртэхээр Иохан дээр очсон шиг үнэн санваарын эрх мэдлээр дамжуулж, тэрээр Аврагчид амлалтыг өгөхөөр хүссэн бодол байв.

Бидний заасан бас нэгэн залуу эрэгтэй нүглийнхээ төлөө харамсаж, шимширсэн зүрхний угаас баптисм хүртэхээр сонгосон юм. Тэрээр баптисмын уснаас гарч ирээд хүзүүгээр минь намайг тэврэн авахад, түүний хацрыг даган нулимс урсаж, тэрээр чихэнд минь “Би цэвэр боллоо. Би цэвэр боллоо” хэмээн хэлж байлаа.

Тэдний баптисмын гэрээг хийх сонголтууд нь нийтлэг нэгэн итгэлээс үүдэлтэй байдаг. Хэрэв тэд аврагчийн зарлигуудыг дагах гэрээг сахих юм бол Аврагч Өөрийн гэрээгээ тэдэнтэй хамт сахиж, тэднийг мөнхийн амьдрал уруу хөтлөх болно гэдгийг тэд мэдэж байсан. Тэд Христтэй ижил болохын сацуу, Түүгээр удирдуулж, мөн өөрчлөгдөж болохын тулд Түүнд ирэхэд бэлэн байсан юм.

Түүнтэй адилхан болохыг хичээх нь

Энэ бол чин үнэнээр Христэд ирсэн тэдгээр хүмүүсийн амьдралаас миний олж харсан гурав дахь зүйл юм. Тэд Түүнтэй ижил болохыг хичээдэг. Тэд Христийн хийх байсан зүйлсийг бусдын төлөө хийхийг хичээж эхэлдэг. Үүнийг тэдгээр итгэлтэй хүмүүс баптисм болон Ариун Сүнсийг хүлээн авсныхаа дараахан нь хийж буйг та бид харсан билээ. Би номлогчийн хамтрагчтайгаа хичээл зааж, мөн баптисм хүртээсэн нэгэн гэр бүлд хэдхэн долоо хоногийн өмнө айлчлан очсон юм. Эцэг эх нь биднийг доод давхар уруугаа дагуулан орж, нэгэн өрөөг бидэнд үзүүлж байв. Энэ өрөө нь тэдний охидын нэгнийх нь унтлагын өрөө байв. Харин тэр охин эгчийнхээ өрөөнд шилжин орсон байлаа. Түүний байдаг байсан тэр унтлагын өрөөгөөр дүүрэн онцгой байдалд хэрэглэх зүйлсүүд байв.

Бид тэдэнд онцгой байдлын бэлтгэлийн талаар юу ч заагаагүй байсан юм. Ийм их ажил шаардсан зүйлсийг ямар хурдан амжуулаа вэ хэмээн биднийг асуухад тэд: “Их Эзэн айл өрхүүдийг өөрсдөдөө болон бусдад анхаарал халамж тавихын тулд бэлтгэлтэй бай хэмээн хэлснийг бид Сүмийн сэтгүүлээс уншсан юм. Хожмын Үеийн Гэгээнтнүүд тэгдэггүй гэж үү?” хэмээн тэд хариулсан билээ.

Ийм энгийн итгэл нь тэднийг Аврагчийн юу гэж хэлснийг хийх тэр бүх зүйл рүү хөтөлсөн байв. Мөн Түүнийг тууштай дагахын хүсдэг байсан нь ч тэднийг өөрчилсөн билээ. Тэд цаг ямагт найрсаг байж, бусдад туслахыг хичээдэг байв. Тэдний энэрэлийг үзүүлэх чадварууд нь өссөн юм. Энэ бол амьдралынхаа туршид Христэд ирэхээ үргэлжлүүлсэн тэдгээр хүмүүсийн нийтлэг нэгэн шинж байлаа.

Заримдаа бид гишүүдийг алдалгүй, сүмдээ идэвхтэй байлгах талаар ярьдаг. Христэд ирэхээр сонголтоо хийсэн тэдгээр хүмүүсийн анд нөхөд нь байж бид чадна, мөн тэгэх ч ёстой. Тэд хүнд сорилтууд ирэх үед шантарч болох юм. Гэсэн хэдий ч бид тэдэнд буй хамгийн сайн мөн найдвартай анд нөхөд бол Аврагч хийгээд бидний Эцэг болох Христийн Эцэг юм гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв тэд даруухнаар дуулгавартай байх юм бол Тэнгэрлэг Эцэг болон Аврагч тэднийг тайвшруулж, итгэлийг нь батжуулахын тулд Ариун Сүнсийг тэдэнд илгээх болно. Жишээ нь гэвэл, та шинэ гишүүний хамт айлчлагч эсвэл гэрийн багшаар явах үедээ түүнд залбирах, эсвэл хичээл заах, эсвэл уулзалт товлох боломжийг олговол тэр нь таны хайрын илэрхийллээс илүү хүч чадлыг түүнд өгч буй хэрэг юм. Энэ нь тэнгэрийн хүч чадлыг доош авчрах болно. Мөн энэ нь тэднийг хүнд сорилтын үед дэмжин, тэдэнд адислал ирж эхлэх үед тэднийг бардамнах байдлаас хамгаалах болно.

Зүрх Сэтгэлийн Өөрчлөлт

Өөр нэгэн гайхалтай зүйл тохиох болно. Та Христэд ирүүлэхийн тулд хүмүүсийг урихад зүрх сэтгэлээ зориулах аваас таны сэтгэл зүрх өөрчлөгдөх болно. Та Түүний төлөө Түүний ажлыг хийх болно. Таны үйлчлэлийн улмаас Христ Өөрийн амлалтыг биелүүлж буйг та олж мэдэх болно. Та Түүнийг илүү дотно мэдэх болно. Та Түүнтэй адил болохоор Түүнд ирсэн цагт “Түүгээр төгөлдөржүүлэгдэх”4 болно. Мөн бусдад Христэд ирэхэд нь тусалснаар та өөрийгөө Түүнд ирсэн болохыг мэднэ. Хэрэв та Түүнтэй ойр байхыг хүсэж байвал, мөн Түүний амар амгаланг мэдэрмээр байвал бүхий л чадлаараа Түүнд үйлчлэгтүн.

Тэрээр хэлэхдээ:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд над уруу ир. Би та нарт амралтыг өгье.

“Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, миний ачаа хөнгөн”5 гэжээ.

Бидний Түүнд ир хэмээн урьсан хүмүүст амласан амлалтаа Тэрээр биелүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Мөн Тэрээр бусдыг Өөрт нь урин үйлчлэх тэдгээр хүмүүст өгсөн амлалтаа биелүүлдэг билээ.

Тэмдэглэлүүд

  1. С ба Г 20:59.

  2. Мозая 18:8–10-ыг үз.

  3. 2 Нифай 25:20.

  4. Моронай 10:32.

  5. Матай 11:28–30.