2008
ХҮҮХДИЙН ИТГЭЛ
2008 оны гуравдугаар сарын сар


ХҮҮХДИЙН ИТГЭЛ

Би найман настай хүүтэйгээ 30,40 минут алхаад л гадасны чуулгандаа очно гэж шийдсэн юм. Тэгээд 20 минут алхсаны эцэст би хаашаа явахаа ч мэдэхгүй байв. Миний хүү Элсон их яриа бөгөөд тэр үед сургууль дээрээ болон гэртээ болсон зүйлүүдийнхээ талаар ярьж байсан юм. Би түүнээс түр зуур дуугүй байхыг хүсээд бид төөрсөн байж магадгүй учраас замаа олох хэрэгтэй байна гэдгийг тайлбарлалаа.

Тэр үед хүү минь надад өөрийн итгэлээ харуулсан юм. Тэр бид залбирах хэрэгтэй гэж санал болгов. Би (цуглаан эхлэх цаг ойртож байсан учраас жаахан төвөгшөөж байлаа) хэрэв чи хүсэж байгаа бол тэгье л дээ хэмээн хариулав—гэсэн хэдий ч би замаа л хайсан нь дээр гэж бодож байв. “Их Эзэнд даатгаж болдоггүй юм гэж байдаг; тэдний нэг нь сүмийн байранд хүрэх замаа өөрөө олох явдал“ гэж би дотроо хэлж байлаа.

Гэсэн ч гэлээ тэр миний юу гэж бодож байсныг гадарласан бөгөөд Элсон надад “Та яагаад алив зүйлийг хэцүү арга замаар хийх гэж өөрийнхөөрөө зүтгээд байгаа юм бэ?” гэж асуун сүнслэг байдлын нэгэн хичээлийг надад заасан юм. Тэгснээ тэр хэсэг дуугүй болж, зүрх сэтгэлдээ залбирч байсныг нь би мэдэж байлаа. Төд удалгүй бид сүмийн байрандаа очсон бөгөөд би хүү маань залбирлынхаа хариуг авчээ гэж мэдсэн юм.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд бид Есүс Христийн Сүмийн гишүүн байгаагаараа адислагдсан билээ. Би өөрийн бяцхан хүүгээ итгэл болон залбирлын зарчмуудыг хэрхэн бодит болгодгийг мэдэж, Есүс Христийн сургаалаар хэрхэн амьдрах үлгэр жишээг надад үзүүлсэн болохыг бибээр ухаарсан тэр л үед миний сэргээгдсэн сайн мэдээний бүрэн дүүрэн үнэний талаарх гэрчлэл өссөн юм.