2008
Христийн Гэрч болох нь
2008 оны гуравдугаар сарын сар


Христийн Гэрч болох нь

Зураг
Elder D. Todd Christofferson

Санваарын албаны хүч чадлынхаа дагуу Төлөөлөгчид бүх дэлхийд Христийн онцгой гэрчлэгчид байхаар томилогддог (С ба Г 107:23-ыг үз). Тэдний гэрчлэл нь Их Эзэний авралын ажилд нэн чухал билээ. Гэвч Төлөөлөгчид дан ганцаараа Христийг гэрчилдэггүй. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хэн боловч Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч “ямарч цагт мөн бүх зүйлүүдэд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох” (Мозая 18:9)-оор дуудагддаг. Энэ нь Түүний гэрчлэгч болох бид бүхний чадавхын хүрээнд байна. Чухамдаа, Их Эзэн Өөрийн сургаалыг тунхаглахдаа “энгийн бөгөөд сул дорой” (С ба Г 1:19, 23-ыг үз) зүйлс дээр найддаг бөгөөд энэ нь Түүний “дэлхийн Аврагч болох Их Эзэн, Бурханы нэрээр хүн бүхэн яриасай” (С ба Г 1:20) хэмээх хүсэл юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн Христийн гэрч болж чадах арга замуудыг бодож үзнэ үү.

Тэр амьд хэмээх баттай хувийн гэрчлэлийг хүлээн авах үедээ бид Христийн гэрч болдог.

Тэр бол Бурханы тэнгэрлэг Хүү, дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч хэмээх баттай хувийн гэрчлэлтэй болох нь Есүс Христийн гэрч байх хамгийн гол зүйл билээ. Эртний Төлөөлөгчид Есүс бол амлагдсан Мессиа, бөгөөд Өөрийн Амилалтын хувийн туршлагаасаа ярьсан болохыг мэдэж байв. Түүнчлэн Христийн гэрч байхад Түүнийг харж, эсвэл Түүний оршихуйд орсон байх шаардлагагүй. “Та бол Христ, амьд Бурханы Хүү” хэмээн Петр Есүсийг гэрчлэх үед Их Эзэн энэ мэдлэг нь Петрийн Есүстэй ойр байж, хамт амьдарч байснаас үүдлэлтэй бус харин Тэнгэрлэг Эцэг үүнийг түүнд илчилсэн учраас бий болсон юм хэмээн хариулав (Матай 16:15–17-г үз). Томасын адил итгэлийг хэн нэгэн Христэд хүрч, эсвэл харалгүйгээр олж авах боломжтой гэдгийг Есүс Томаст хэлсэн үгээрээ тодорхой болгосон юм. “Есүс түүнд Томас, та намайг харсан учраас итгэв: хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ” (Иохан 20:29) хэмээжээ.

Бидний Христийн талаарх гэрчлэл нь гол төлөв бидний сайн мэдэх, эсвэл найддаг хүмүүс болох бусдын гэрчлэлээс үүдэлтэй байдаг. Бидэнд Төлөөлөгчдийн “энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн” (Үйлс 2:32) хэмээн бичигдсэн гэрчлэл бий. Бидэнд Түүний урдчилан томилолт, тохинуулал, болон Цагаатгалын талаарх Хуучин болон Шинэ Гэрээнүүд бий. Бидэнд мөн Мормоны Ном хэмээх бас нэгэн гэрч бий бөгөөд энэхүү номын гол зорилго нь “Есүс бол Христ, Мөнхийн Бурхан төдийгүй өөрийгөө бүхий л үндэстнүүдэд үзүүлсэн хэмээх гэрчлэлийг Жүүд болон Харийнханд итгүүлэх”1 явдал юм. Бидэнд Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл буй бөгөөд тэрээр Эцэгийн Есүс рүү заан “Энэ бол Миний Соёрхсон Хүү” (Иосеф Смит—Түүх 1:17) хэмээн хэлснийг харж, мөн сонссон юм. Мөн Бошиглогч хожим нь “Түүний талаар хэлэгдсэн олон гэрчлэлүүдийн дараагаар, миний түүнийг гэрчлэх эцсийн гэрчлэл энэ: Тэр амьд! Учир нь бид Түүнийг бүр Бурханы баруун гар талд байхыг харсан; мөн бид тэр бол Эцэгийн Цорын Ганц Төрсөн нь хэмээн гэрчлэх дуу хоолойг сонссон юм” (С ба Г 76:22–23) хэмээн гэрчилсэн байдаг. Бидэнд мөн өнөөдөр онцгой гэрчүүд хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тэд бидний дунд амьдарч, мөн тэднээс бид баттай гэрчлэлийг нүд болон чихээрээ хүлээн авдаг. Цаашлаад олон хүмүүс өөрсдийн эцэг эх, эмээ өвөө болон итгэлтэй найзуудынхаа гэрчлэлийг сонсон адислагддаг.

Баптисмын гэрээнд орох хүмүүс Есүс Христэд итгэх онцгой итгэлийн хишгийг хүлээн авдаг бөгөөд Христ бол үнэн хэмээх гэрчлэлүүд нь Ариун Сүнсний бэлгээр тэдэнд ирдэг. Нифай дараах зүйлийг тохиох болно хэмээн гэрчлэн хэлжээ: “Мөн чингээд та нар энэ мөнхийн амьдралд хүргэдэг тэр давчуу бөгөөд нарийн замд байх болой; тийм ээ, та нар хаалгаар орсон бөлгөө; та нар Эцэг мөн Хүүгийн зарлигуудын дагуу хийсэн буюу; мөн хэрэв та нар уг замаар орвол та нар хүлээж авна гэсэн Түүний амлалт нь гүйцэлдэж, та нар Эцэг мөн Ариун Сүнсийг гэрчилдэг тэр Ариун Сүнсийг хүлээж авсан” (2 Нифай 31:18; онцлон тэмдэглэлт нэмэгдэв).

Бусдын үгс болон цаашид ирэх бэлгүүд нь “Есүс Христ бол Бурханы Хүү, бөгөөд Тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэхийн тулд Ариун Сүнсээр өгөгддөг” (С ба Г 46:13) гэдэгт итгэх нь сүнслэг бэлэг билээ.

Энэхүү гэрчлэлүүд нь голдуу дараах мэдрэмжүүдээр ирдэг—шатах мэт, амар амгалангийн, баттай хийгээд гэгээрсэн мэт мэдрэмжүүд. “Таны бичиж буй үгс хийгээд үйлс нь үнэн юм” (С ба Г 6:17) хэмээн баталсан сүнслэг мэдрэмжээр дамжуулан Их Эзэн Оливер Каудрид Мормоны Номын гэрчлэлийг өгсөн юм. Мөн Их Эзэн ийн хэлрүүн, “Хэрэв та цаашлаад гэрчлэлийг хүсвэл миний талаар зүрх сэтгэлдээ дуурсах тэр үдэшт өөрийн оюун бодлоо чиглүүл, энэ нь та эдгээр зүйлсийн үнэнийг мэдэж болохын тул болой. Энэ зүйлийн талаар би таны оюун бодолд амар амгаланг яриагүй гэж үү? Бурханаас ирэх өөр ямар агуу гэрчийг та авах билээ?” (С ба Г 6:22–23). Сүнс хэн нэгний оюун бодолд амар амгаланг ярих нь гэрчлэл ирэх цорын ганц хэлбэр биш хэдий ч үүнтэй адилаар Бурханаас ирэх өөр агуу гэрч гэж үгүй. Сударт бичигдсэнээр Христийн үгс дээр найрласнаар бид “Түүний дуу хоолойг сонсож, мөн Түүний үгсийг мэднэ хэмээн гэрчилж чадна” (С ба Г 18:36), Түүний Хүүг болон Тэр амьд гэдгийг бид мэднэ хэмээх Бурханаас ирэх баттай сүнслэг мэдрэмжээс бид гэрчилж чадна.

Түүний сургаалуудыг даган амьдарснаараа бид Христийн гэрчлэгчид болдог.

Дэлхийн бөмбөрцгийн Баруун хэсэг дэх Түүний тохинууллын үеэр Аврагч энэхүү зарлигийг айлдав: “Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэр гэрэл нь билээ—та нарын харсан тэдгээр миний үйлдсэн зүйлүүд болой” (3 Нифай 18:24). Хүмүүс биднээс Есүс Христийнх гэх ямар нэг зүйлийг олж харах хэрэгтэй. Бидний үйлдэл, үг яриа, харц, тэр ч бүү хэл бидний юу гэж бодох хүртэл Христийг илэрхийлэх бидний дүр төрх болдог. Зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлтийг бий болгож, гадаад төрхөндөө Түүний дүр төрхийг хүлээн авсны хувьд Алма үүнийг илэрхийлсэн билээ (Алма 5:14-ийг үз). Үүний адилаар Их Эзэн бидэнд Түүний адил байхыг зарлигласан юм (3 Нифай 27:27-г үз). Бид Түүний дэргэд байж, Түүний тохинуулах үед байгаагүй ч гэлээ бид судраас Есүс болон Түүний юу гэж хэлсэн мөн юу хийснийг нь олж мэддэг. Мөн бид тэдгээр загварын дагуу үйлдэх аваас бид Түүний гэрчлэлийг хүлээн авдаг.

Би Теннисигийн Нашвайл хотод нийгмийн үйлчлэлийн арга хэмжээнд хамт ажиллаж байсан нэгэн Католик сүмийн санваартны үлгэр жишээг дурдъя. Эцэг ламтан Чарлес Стробел гэр оронгүй хүмүүсийг гудамжнаас олж авчран, амьдралын ур чадварыг заах сургалтын хөтөлбөрт тэднийг хамруулан ажил олж хийхэд нь зориулсан нэгэн төслийг хэрэгжүүлж байсан юм. Тэрээр эдгээр хүмүүст амьдралаа сайжруулж, бие даан амьдрахад нь тус болохын тул маш их цагийг зарцуулж байсан билээ. Түүний ээж хэдхэн жилийн өмнө гэр оронгүй, гудамжны хүний гарт амь эрсэдсэн болохыг би сонсоод маш их гайхаж байсан. Эцэг ламтан Стробелын Христийн адил хайр нь түүний хайрт эхийнх нь аминд хүрсэн тэдгээр хүмүүст ч мөн хүрч байлаа.

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийн ангижралыг хүлээн авахын тул наманчлах хэрэгтэй гэдгийг бүхий л цаг үеийн Төлөөлөгч, Бошиглогч нар гол захиасаа болгож байлаа. Бид бүхний наманчлал нь Христийн талаар болон биднийг уучилж, мөн ариусгах Түүний ач ивээлийн талаарх гэрчлэлийг тээдэг билээ. Бид өөрсдийн амьдралаа Христийн жишигтэй нийцүүлэхийг хичээж, гэрчлэлээ тэр хэмжээгээр баттай байлгаж байгаа цагт төгс төгөлдөрт хүрэх гэсний хэрэггүй. Энэ шатанд хүрэхийн тулд тэвчээртэй мөн хичээл зүтгэлтэй байх талаар Ерөнхийлөгч Езра Тафт Бенсон (1899–1994) бидэнд ухаалгаар зөвлөсөн юм:

“Христийн адил болох нь насан туршийн хүчин чармайлт төдийгүй зугуухан, бараг үл мэдэгдэх шахам өсөлт хийгээд өөрчлөлтийг ихэнх тохиолдолд агуулдаг ажээ… .

“… Паул, Инос болон Хаан Лэмонай нар шиг үй түмэн хөрвөгч нар наманчлах явц нь маш нарийн хийгээд үл мэдэгдэхүйц болохыг ойлгодог. Өдөр ирэх тусам тэд бурханлаг амьдралаар амьдарч буйгаа бага багаар ухааран Их Эзэнтэй ойртдог. Тэд сайн сайхан, үйлчлэл хийгээд шийдвэр төгс амьдралаар амьдардаг. Тэд Их Эзэний Лэмэнчүүдэд хэлсний адил ‘галаар мөн ариун сүнсээр батлуулсан ч үүнийгээ мэдээ нь үгүй‘билээ (3 Нифай 9:20; налуу бичлэг нэмэгдсэн).”2

Бид бусдыг Христэд ирэхэд нь туслах үедээ Түүний гэрчлэгчид болдог.

Нифай өөрийн баяр хөөрийг дүрслэн ийн хэлэв, “Бид Христийн тухай ярих, бид Христэд баясах, бид Христийн талаар номлох, бид Христийн тухай бошиглох, мөн бид өөрсдийн бошиглолын дагуу бичих, бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тул ямар уг сурвалжийг хайж болохыг мэдэж болох хэмээхийн тул болой” (Нифай 25:26). Үүний адилаар бид бусдыг, ялангуяа өөрсдийн хүүхдүүдийг Христэд ирэхэд нь туслах идэвх санаачлагатай байж чадна.

Нифайн “бид Христийн тухай ярих” хэмээн хэлсэн нь бид Аврагчийн талаарх сэтгэгдлээ хүмүүстэй харилцах харилцаандаа болон өдөр тутмын амьдралдаа хэлэхдээ түдгэлзэхгүй байх ёстой гэсэн үг билээ. Ихэнх тохиолдолд энэ нь Есүс гэж хэн болох, Тэрээр юу зааж мөн хийсэн талаар бид нээлттэй мөн нөхөрсгөөр ярилцаж, Түүнийг хайрлаж мөн дагахад бусдыг урамшуулан дэмжих нүүр тулсан яриа болдог.

“Бид Христэд баясах” хэмээсэн нь бидний Христэд итгэх итгэлийг батлах бидний аз жаргалтай амьдралыг илэрхийлж байна. Бид нүгэл болон үхлээс гэтэлгэгдэж болохын тул, мөн Түүнд төгөлдөржүүлэгдэж болохын тул “түүний ач ивээл хангалттай” гэдгийг бид мэднэ (Моронай 10:32–33-ыг үз). Бид гутрал хийгээд гай зовлонтой учирсан үедээ ч Түүний ачаар бидний мөнхийн аз жаргал баталгаатай гэдгийг мэддэг. Бидний Есүс Христэд итгэх итгэл бусдад мэдрэгдсэнээр бид “эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн” хүмүүст хэрхэн Түүнээс амралтыг олж болохыг үзүүлдэг (Матай 11:28–30-ийг үз).

“Бид Христийн талаар номлох” хэмээсэн нь бүрэн цагийн хийгээд гишүүний номлолын ажлыг хэлж буй хэдий ч Христийн талаар сурч, судлах шүтэн бишрэх үйлчлэл, Ням гарагийн хичээл болон үүнтэй адил төстэй газруудад бидний хийдэг зүйлсүүдийн талаар юм. Багш хийгээд оюутан болохын аль аль нь бидний Түүнийг гэрчилж буйн илрэл бөгөөд тэрхүү идэвх оролцооны дор орших хувийн сургалт нь цаашдын бидний итгэлийн гэрчлэл болж байдаг.

“Бид Христийн тухай бошиглох” гэсэн нь бидний Түүний талаарх гэрчлэл нь Сүнсний хүч чадлаар илэрхийлэгддэг гэсэн утгыг илэрхийлдэг (1 Коринт 12:3-ыг үз). “Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн” (Илчлэл 19:10). Христийн анхны ирэлтийг эртний бошиглогчид зөгнөн хэлсэнчлэн бид ч мөн үгс болон үйлсээрээ Түүний Хоёр дахь Ирэлтийн бошиглолуудыг бататгадаг. “Эзэний аугаа, аймшигт өдөр” (Малахи 4:5–6; мөн С ба Г 2; 128:17–18-ыг үз)-ийг угтуулан Елиагаар сэргээгдсэн санваарын эрх мэдлээр дамжуулан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм болон бусад нандин ёслолуудыг гүйцэтгэснээр Христ дахин ирж, мөн Түүний ирэлтэнд бэлдэхээр бидний зүрхүүд эцэгүүд рүүгээ эргэх (Maлахи 4:6; С ба Г 2:2-ыг үз) ёстой гэдгийг бид мэднэ.

“Мөн бид өөрсдийн бошиглолын дагуу бичих” хэмээсэн нь Христийн талаарх бидний гэрчлэлийн байнгын бүртгэлийг бий болгох мэргэн ухааныг зөвлөдөг. Бидний хуваалцдаг гэрчлэлүүд нь “тэнгэр элч нар харж болохын тулд тэнгэрт бүртгэгдэж, мөн тэд бидний төлөө баясдаг” (С ба Г 62:3) гэж бид ойлгодог. Бидний хойч үе хийгээд бусдын тусын тулд, бүр тэдний заримыг нь төрөхөөс ч өмнө бичигдэж мөн бүртгэгдсэн бидний Христийн талаарх гэрчлэлүүдийг тэд харан баясаж байж болох юм.

Христийн талаарх Ариун Сүнсний гэрчлэл нь олон янзын туршлагууд хийгээд тохиолдлоор таны зүрх сэтгэлд бататгагдаж, мөн дахин нотлогдсон болохыг та мэдэрвэл, өдөр өдрөөр та хувийн амьдралдаа Түүний үлгэр жишээний гэрлийг атгахаар та хичээвэл, мөн та бусдад өөрийн гэрчлэлээ хуваалцаж, тэдэнд Түүний талаар суралцаж, Түүнийг дагахад нь тусалбал та Есүс Христийн гэрч болсон хэрэг. “Есүс Христийн талаарх гэрчлэлийг хүлээн авсан” (С ба Г 76:51), мөн мөнх бус амьдралынхаа туршид тэрхүү гэрчлэлдээ итгэлтэй байсан (С ба Г 138:12-ыг үз) хүмүүсийн дунд байх зүрх сэтгэлийн хүслийг Бурхан танд төрүүлдэг билээ.

Тэмдэглэлүүд

  1. Мормоны Номны эхний хуудас

  2. “A Mighty Change of Heart,” Tambuli, Mar. 1990 оны 3-р сар, 7.