2008
ТҮҮНИЙ ЗАРЛИГУУДЫН ДАГУУ АМЬДРАХ НЬ
2008 оны гуравдугаар сарын сар


ТҮҮНИЙ ЗАРЛИГУУДЫН ДАГУУ АМЬДРАХ НЬ

Есүс Христ бол үнэн зам бөгөөд Амийн Талх юм. Тэрээр хүн төрөлхтний ашиг тус, хоол хүнсний төлөө бүхий л бүтээлүүдийг гайхамшигтайгаар бүтээсэн. Тэр бол Бурханы бүтээлүүдийн дундаас хамгийн агуу нь бөгөөд бие махбодиор Төрсөн Ганц нь, харин сүнсээр бол Ууган нь юм. Түүгээр дамжуулж Эцэг бүгдэд Өөрийн агуу хайраа үзүүлдэг.

Амьдралынхаа туршид би Есүс Христ болон ялангуяа Түүний хамгийн эрхэм үйлдэл болох ариун Цагаатгалд итгэх итгэлээрээр дамжуулан олон адислалуудыг хүлээн авсан юм. Түүнийг хайрлах хайраа би Түүний зарлигуудын дагуу амьдарснаар үзүүлэхийг хичээдэг.

Энэ мөчид эхнэр бид хоёр Есүс Христийг төлөөлж, Түүний бүрэн цагийн номлолд үйлчилж байна. Есүс Христийн сайн мэдээг тунхаглаж, Түүнд ирж, мөн Түүнийг Аврагчаа гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй хэмээн хүмүүсийг урих нь гайхалтай баяр баясгалан байдаг.