2009
Санал зөвлөмж
2009 оны аравдугаар сар


Санал зөвлөмж

Миний асуултуудын хариу

Энэхүү гайхамшигтай сэтгүүлийн төлөө мөн үүнд агуулагддаг гэрчлэлүүд, шинэ мэдээлэл, судруудын тайлбар, хичээлийн материалууд байгаад би ихэд талархалтай байдаг. Би Тэнгэрлэг Эцэгээс олон асуулт асууж, Ариун Сүнсээр удирдагдан Лиахона г уншиж, асуултуудынхаа хариуг олсон билээ. Би дугаар бүрийг баяртайгаар хүлээн авдаг.

Евгения Самарская, Орос

Лиахонаг олсондоо баяртай байдаг

Би Лиахонад дуртай. Нөхөр бид хоёр нэг дугаараас тавыг захиалдаг. Түүнийгээ хөршүүддээ бэлэглэдэг. Нэг хөрш маань ажлаасаа гэртээ ядарчихсан, цухалдангуй ирээд шуудангийнхаа хайрцагнаас Лиахонаг аваад баярладаг тухайгаа надад ярьж билээ. Сэтгүүлд Ерөнхий эрх мэдэлтний захиаснаас эхлээд гишүүдийн түүхүүд зэрэг нь бүгд сүнсээр өдөөгдсөн байдгийг би мэднэ. Иймээс мэдлэг адислалуудыг надад авчирдаг бөгөөд нөхдөө ойлгож, хайрлах хайрыг төлөвшүүлэхэд минь тусалдаг.

Берта Виола Ретиз Эспино, Мексик