2009
Би Тэнгэрлэг Эцэгт амласан юм
2009 оны аравдугаар сар


Би Тэнгэрлэг Эцэгт амласан юм

Хироко Фукуда, Точиги, Япон

Юкариг гурван настай байхад цэцэрлэг нь кофетой сүү өгдөг байсан гэнэ. Ээж нь Юкарид Мэргэн Ухааны Үгийг заадаг байсан учраас тэр кофетой сүүг уудаггүй байв. Тэр аягандаа ус хийж уудаг байлаа.

Нэг өдөр Юкари ээждээ, “Би ч гэсэн бусдын адил кофетой сүү уумаар байна” гэж хэлж гэнэ. Ээж нь түүнтэй зэрэгцэж суугаад Тэнгэрлэг Эцэг түүнийг хэрхэн хайрладгийг, бас Тэрээр, кофе уухыг түүнээс хүсдэггүйг, мөн энэ нь зарлиг болохыг ойлгоход нь охиндоо тусалсан аж. Тэр өдрөөс хойш Юкари хэзээ ч кофе уухгүй гэж хатуу шийдсэн ажээ. Жил гаруй хугацаа өнгөрөв.

Нэг өдөр Юкарийн багш нь ирсэнгүй. Өөр багш хичээл заахаар иржээ. Юкари ердийнхөөрөө ус уув. Нөгөөх багш үүнийг хараад, “Чи яагаад ус ууж байгаа юм бэ?” гэж асууж гэнэ. Юкари сүмд явдгаа бас хэзээ ч кофе уухгүй гэж Тэнгэрлэг Эцэгт амласнаа ярихад нөгөөх багш ихэд гайхсан гэнэ. Тэр үеэс хойш цэцэрлэг нь кофетой сүү өгөхөө больж, оронд өөр ундаа өгдөг болжээ.