2009
Өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэх нь
2009 оны аравдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэх нь

Эдгээр судрууд, эшлэлүүд болон очиж заадаг эгч нарыг тань адислахуйц өөр зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Эгч нараас юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг хүс.

С ба Г 123:11: “Бид өсч өндийн байгаа үеийнхэнд өртэй байгаа нь заавал биелүүлэх үүрэг мөн.”

Өсвөр үеийнхний талаар би ямар үүрэг хүлээдэг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл (1926–2004): “Их Эзэнээр энэ цагийн төлөө хадгалагдсан, [өсвөр үеийнхэн] эдүгээ хамгаалагдаж … хүн төрөлхтний түүхэн дэх өөрсдийнхөө онцгой үед бэлтгэгдэх ёстой! Тэд энэ үед эсэн мэнд авчрагдсан болохоор эдүгээ томилогдсон зорилтоо хэрэгжүүлэхэд нь тэднийг урамшуулан дэмжих хэрэгтэй. …

“Залуучууд ирээдүйн хөрвөгчидтэй адил юм. Тэдний сэтгэл санаа нь Их Эзэн уруу тэмүүлэх эсвэл Түүнээс холдох эгзэгтэй үед байдаг. Тэдгээр шийдвэр гаргах мөчүүдийг бүтээн бий болгож болдоггүй. Харин тийм мөч тохиоход түүнийг алдах ёсгүй. Ихэвчлэн ийм мөчүүд эцэг эх, эмээ өвөөтэйгөө, бишоп, насанд хүрсэн аль нэг удирдагч, эсвэл зөв шударга үе чацуутантайгаа нам гүмхэн, хүндэтгэлтэйгээр ярилцах үед тохиодог (“Unto the Rising Generation,” Ensign, 1985 оны 4-р сар, 8, 10).

Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн Ахлагч Рональд А.Расбанд: “Манай өсвөр үеийнхэн насанд хүрэх аялалдаа бидний дэмжлэгийг бүрэн авч, өөрсдийгөө бэхжүүлэх зүй ёсны эрхтэй юм… Өөрсдийн үйлдэл бүрдээ, очдог газар болгондоо, уулзалдах Хожмын үеийн Гэгээнтэн залуу хүн бүртэй бид тэдний бэхжин төлөвших, хүмүүжин боловсрох, амьдралдаа зөв нөлөө хүлээн авах хэрэгцээг нь туйлын анхааралтай соргогоор мэдэрч, ойлгодог байх хэрэгтэй (“Our Rising Generation,” Лиахона, 2006 оны 5-р сар, 47).

Өсвөр үеийнхнийг би хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Бяцхан хүүхдүүд бол Бурханы хөвгүүд, охид гэдгийг, та бол тэднийг зөвхөн түр хугацаагаар халамжлагч гэдгийг, Тэрээр та нарыг эцэг эх болохоос өмнө эцэг байсан гэдгийг, Тэрээр Өөрийнхөө бяцхан үрсийн талаар хүлээсэн эцгийнхээ үүргээс тэднийг хайрлах хайраасаа татгалзаагүй байгааг хэзээ ч бүү март… .Үр хүүхдээ хайр энэрэл, Их Эзэний дэг журам болон сургамжаар хүмүүжүүл. Бяцхан үрстээ анхаарал, халамж тавь. Тэднийг гэр орондоо ая тухтай байлгаж, зүрх сэтгэлийнхээ бүхий л хайраар өсгөн хүмүүжүүл. Тэд ирэх он жилүүдэд өөрийн чинь хүсээгүй зарим юмыг хийж магадгүй. Гэвч тэвчээртэй, бүр илүү тэвчээртэй бай. Та хэдийчинээ хичээн чармайна, алдаж эндэх нь төдийчинээ бага байна (“Words of the Living Prophet,” Лиахона, 1998 оны 5-р сар, 26–27).

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч: “Хүмүүжүүлэх гэдэг нь урам хайрлах, анхаарч халамжлах, өсгөн өндийлгөх гэсэн утгатай юм… Хүмүүжүүлэх нь зохион байгуулалт, тэвчээр, хайр, ажил хөдөлмөрийг шаарддаг. Халамжлан хүмүүжүүлэхээр дамжуулан өсөлт хөгжилтөд туслах нь эмэгтэйчүүдэд оногдсон үнэнхүү хүчтэй, үр нөлөөтэй үүрэг мөн (“Mothers Who Know,” Лиахона, 2007 оны 11-р сар, 76, 77).

Барбара Томпсон, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх: “Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар бид гэр бүлүүдийг бэхжүүлэхэд бие биедээ тусалж чадна. Бидэнд олон талаар үйлчлэх боломжууд байдаг. Бидний зүгээр л энгийн зөвлөмж эргэн тойронд байдаг хүүхэд залуучуудад минь хэрэг болох үе байдаг. Эгч нар аа, та нарт залуу эхчүүдэд өгөх зөвлөгөө туршлага маш их байгаа. Заримдаа Залуу Эмэгтэйчүүдийн удирдагч юм уу Хүүхдийн Хэсгийн багшийн хэлдэг, хийдэг юм нь эцэг эхийн заахыг хичээдэг зүйлийг л бататгах зүйлс байдаг. Тиймээс мэдээжийн хэрэг, найз юм уу хөршдөө хүрч ажиллахад ямар нэг тусгай дуудлага бидэнд хэрэггүй (“I Will Strengthen Thee; I Will Help Thee,” Лиахона, 2007 оны 11-р сар, 117).

Гэрэл зураг чимэглэл болон суурь зургийг Крейг Даймонд