2009
Уриалгахан мэндчилгээ
2009 оны аравдугаар сар


Уриалгахан мэндчилгээ

Бриттани Х., нас 9, Огайо, АНУ

Нэг удаа арай өөр байдалтай нэг охин миний явдаг автобусаар явсан юм. Түүнд найз нар байсангүй. Ийм болохоор хүн болгон түүний хувьд адил байлаа. Би санаа зовж түүн уруу очиж сайн уу гэж хэлэв. Тэр намайг дэргэдээ суухыг зөвшөөрсөн болохоор би хажууд нь суулаа. Одоо би түүнтэй хамт сууж сургууль уруугаа явдаг болсон. Тэр охин баяртай харагдах болсон нь надад ч гэсэн аятайхан байдаг. Би бяцхан эмэгтэй дүүтэй. Түүнд минь онцгой хэрэгцээ шаардлага гарсан үед хэн нэг нь ийн үйлдэх болно гэдэгт би найдна.