2009
Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэгийн бэлэг
2009 оны аравдугаар сар


Найзаас найзад

Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэгийн бэлэг

2000 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

“Хариуцлагын насанд хүрэхээсээс өмнө нас барсан бүх хүүхэд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг бибээр болгоов” (С ба Г 137:10).

Зураг
Elder Yoshihiko Kikuchi

Хэдэн жилийн өмнө би Калифорнид нэг гадасны чуулганд оролцох томилолт авлаа. Юта уруу буцаж нисэх үед 70 гаран насны нүдэнд дулаахан нэг хатагтай миний хажууд суусан юм. Тэр эмэгтэйн нэр Патти. Тэрээр ярих дуртай нэгэн байв.

Патти гэр бүлийнхээ тухай нас барсан нөхөр, хүүгийнхээ тухай хуучлав. Бид хоёрын яриа онгоц бараг газардах хүртэл үргэлжилж билээ. “Патти, та бүх нислэгийн турш ярилаа. Солт Лейк хотод газардахаасаа өмнө би танаас ганц нэг асуулт асуух гэсэн юмсан” гэж би хэллээ.

“Патти, та өөд болсон нөхөртэйгөө дахин уулзана гэдгээ мэддэг үү?” хэмээн би чин үнэнээсээ асуулаа.

“Өө, энэ чинь боломжтой гэж үү?” гэж тэр асуув.

Тэгэхээр нь би, “та бас бүр багадаа эндсэн хүү Маттайгаа дахин уулзах болно гэдгээ мэддэг үү?” гэж асуулаа.

Түүний нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой нь чичрэв. Их Эзэний Сүнс түүнд нөлөөлжээ. Тэр эмэгтэй нөхөр, хүүгээ мөн ч их санаж дээ.

Тэгэхэд нь би дотроо залбирч, “Патти, өөрийг чинь маш их хайрладаг, нинжин сэтгэлт Тэнгэрлэг Эцэг өөрт чинь байдгийг та мэдэх үү?” гэж асуулаа.

“Би юү дээ?” гэж тэр эргүүлээд асуув.

“Патти, аан гээч, та, бас гэр бүл чинь үүрд мөнх орших тухай тусгай төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт чинь байдгийг мэдэх үү?” гэж би асуув.

“Тийм байж болно гэж үү?” хэмээн тэр асуув.

“Та энэ төлөвлөгөөний тухай ер нь сонссон уу?” хэмээн би асуулаа.

“Үгүй шүү” гэж тэр хэллээ.

“Та энэ тухай мэдэхийг хүсэхсэн болов уу?” гэж би чин сэтгэлээсээ асуув.

“Тийм ээ, тэгэлгүй яахав?” гэж тэр хариулав.

Тэр Их Эзэний Сүнсийг гүнзгий мэдэрсэн байв.

Номлогчид Паттид заажээ. Патти Ютад байх үеэрээ гурван долоо хоногийн дараа над уруу утасдаж: “Кикучи ах аа, би Патти байна. Баптисм хүртэх гэж байгаа шүү. “Та миний баптисмын үйлчлэлд ирж чадахсан болов уу?” гэв.

Гэргий бид хоёр түүний баптисмд очив. Олон гишүүд түүнд эелдэг уриалгахнаар хандаж байв. Түүнийг уснаас гарч ирэх үед царай төрхөнд нь илэрсэн баяр баясгаланг би хэзээ ч мартахгүй!

Жилийн дараа Солт Лейкийн Ариун сүмийн тахилын ариун ширээний дэргэд түүний нүдэнд цийлэгнэсэн баярын нулимсыг би хэзээ ч мартахгүй. Түүнийг нас барсан нөхөр, хүү хоёртойгоо бас аль хэдийн Сүмийн гишүүн болсон охинтойгоо лацдан холбуулахад нүүрэнд илэрсэн амар амгалан, селестиел дүр төрхийг би санадаг.

Миний найз Патти Их Эзэн Есүс Христийг олсон юм. Тэрээр ариун сүмд лацдан холбуулсан учир гэр бүл нь Их Эзэн дотор үүрд мөнх гэдгийг одоо тэр мэддэг болсон юм. ●

Диллийн Маршийн зураг чимэглэл; Кикүчийн гэр бүлийн зөвшөөрлөөр гэрэл зургуудыг нийтлэв, тэмдэглэснээс бусад нь; луувангийн гэрэл зураг © Getty Images; суурь зураг: гэрэл зургийг Велден К.Андерсен

Ахлагч Кикүчи хоёр дахь төрсөн өдрөөрөө авахуулсан энэ зураг дээр кимоно өмссөн байгаа нь Түүний барьж байгаа тоглоомыг та нар харж байна уу?

Ахлагч Кикүчи (өмнө талд зүүн талынх нь) 13-тайдаа найз нар болон багш нартайгаа хамт.