2014
Гэр бүлийн үдшийн санаанууд
2014 оны арванхоёрдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглах өгүүлэл, үйл ажиллагаанууд багтсан. Дор хоёр жишээ өгөв.

”Сүмд нэгдэх нь хэцүү байж болно: Цоо шинэхэн хөрвөгч байх нь ямар байдаг вэ?”, 50-р хуудас: Энэ өгүүлэлд гарч буй гишүүдийн хуваалцсан хөрвөлтийн түүхүүдийн тухай гэр бүлийнхэнтэйгээ ярилцах талаар бодож үз. Мөн та (энэ өгүүлэлд дурдагдсан) хөрвөгчдөд тохиолддог 10 сорилт бэрхшээлийн жагсаалтыг уншиж болно. Тойрог эсвэл салбарынхаа шинэ гишүүдийг эсвэл Сүмдээ эргэн ирж эхэлж байгаа гишүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хамт олж тогтоо. Дараа нь эдгээр гишүүнтэй нөхөрлөж; тэднийг нийгэм, соёлдоо дасан зохицож; сүнслэгээр өсөж хөгжих хүч чадалтай болохоор хичээх үед нь тэднийг дэмжих төлөвлөгөө гаргах талаар хамтран ажилла.

68-р хуудсан дахь ”Бид өөрсдийн Аврагч Есүс Христийг дурсан санаж, бишрэн шүтдэг” мөн 74-р хуудсан дахь ”Христийн мэндэлсний анхны баяр” зэрэг Христийн мэндэлсний баярын сэдэвтэй үйл ажиллагааны санаануудаас нэгийг сонгож, Аврагчийн төрөлтийг тэмдэглэ. Жишээ нь, та 69-р хуудсан дээрх хайрцгуудыг хайчилж, гэр бүлээрээ Христийн мэндэлсний энэ удаагийн баяраар болон бүтэн жилийн турш Аврагчид хайраа хэрхэн үзүүлэх тухай шийдэж болно. Мөн Есүсийн төрөлтийн үйл явдлыг жүжигчлэн тоглоход нь гэр бүлдээ туслахын тулд та 74-р хуудсан дээрх хадмал тайлбарыг ашиглах талаар бодож үзэж болох юм. Эдгээр үйл ажиллагааны аль аль нь Христийн мэндэлсний баяраар Аврагч дээр оюун бодлоо төвлөрүүлж сурахад хүүхдүүдэд тань туслах болно.

Төрөлх хэлээрээ

Лиахона болон сүмийн бусад материалыг languages.lds.org хаягаар орж, олон хэлээр үзэх боломжтой.