2014
Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх вэ
2014 оны арванхоёрдугаар сар


Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх вэ

2004 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс эш татав.

“Энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе” (Алма 34:32). Бид бэлтгэж байна уу?

Түүний ирэлтийн өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдын үхлээр эсвэл Түүний гэнэтийн ирэлтээр Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол бид өнөөдөр юу хийх байсан бэ? Бид юуны төлөө наманчлах байсан бэ? Бид ямар зуршлуудаа хаях байсан бэ? Бид мөн ямар асуудлуудаа шийдэх байсан бэ? Бид хэр зэрэг өршөөл үзүүлэх байсан бол? Бид ямар гэрчлэл хуваалцах байсан бэ?

“Хэрэв бид эдгээр зүйлийг хийх л байсан юм бол яагаад одоо хийж болохгүй гэж? Амар амгаланг олох боломжтой үедээ яагаад үүнийг эрэлхийлж болохгүй гэж?

Идээ батга мэт дэлгэрэхийг нь хязгаарлаж, нуун далдалдаг байсан хилэнцэт зүйлүүд одоо хуульчлагдан, сурталчилгаа шиг нийтэд дэлгэгддэг болжээ. Соёл иргэншлийн үндэс суурь болон хамгаалалтууд (хамгаалалтын хананууд) нь эргэлзээнд эсвэл дайралтад өртөж байна. Үндэстэн ястнууд шашны өвөө үгүйсгэж байна. Гэрлэлт болон гэр бүлийн үүрэг хариуцлагыг хувийн сэтгэл ханамждаа саад болж буй мэт үзэн, орхигдуулж байна. Бидний хандлагыг төлөвшүүлдэг кино, сэтгүүл, телевиз нь Бурханы хүүхдүүдийг махчин амьтан, эсвэл хамгийн сайндаа өөрсдийнхөө зугаацаж болох зугаа цэнгэлээс тун бага хэсгийг нь эрэлхийлдэг өчүүхэн бүтээлүүд хэмээн үзүүлдэг түүх эсвэл дүр зургаар дүүрэн болжээ. Харин биднээс дэндүү олон нь үүнийг үзвэр үйлчилгээ мэтээр хүлээн авч байна.

Сайн сайхан, үнэнч шударга, үзэсгэлэнтэй сайхан байдлыг сайн биш, “ямар ч хамаагүй” болон хувийн, үнэ цэнэгүй, адайр зан орлож байна. Порнограф, биеийн хэсгээ цоолох, хувийн жаргалаа хөөж өөртөө үйлчлэх, шударга бус зан үйл, ил гарсан хувцас, бохир үг хэллэг болон бэлгийн харьцааны доройтол зэрэгт олон хүн боолчлогдож байгаад гайхах зүйлгүй юм.

Энэ бүхэн нь бүх хүүхдэдээ хайртай бөгөөд Өөрийнхөө өмнө эргэн ирэхэд саад болох юуг ч болов хориглодог Тэнгэрлэг Эцэгийн нүдэнд жигшүүртэй байдаг.

Мөнх амьдралд бэлтгэх бидний хувийн бэлтгэл нь юу вэ? Бурханы хүмүүс бол баптисмын усанд орох, ариун санваар хүлээн авах зэрэгт болон Бурханы ариун сүм дотор хийсэн ариун нандин амлалтууд бүхий гэрээт хүмүүс билээ. Бид амласандаа хүрдэггүй амлагчид, үйлдэл хийдэггүй итгэгчид гэж үү?

“Ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд; учрыг болгоогтун, энэ нь гэнэт ирэх болой” (С ба Г 107:8) хэмээх Их Эзэний зарлигийг бид дагаж байна уу?

Биднийг бүх талын сорилтууд хүрээлж байдаг (2 Коринт 4:8–9-ийг үзнэ үү). Гэвч Бурханд итгэлтэй байж, Түүний зарлигуудыг дагадаг хүмүүст амласан адислалуудад бид итгэдэг. Бид ирээдүйдээ итгэж, тэрхүү ирээдүйдээ бэлдэж байна.

Зураг
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Хоёр дахь ирэлт Харри Андерсоны бүтээлээс

“Иймийн тул, та нар Хүргэн Хүүгийн ирэлтэнд бэлэн байж болохын тулд, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо авч яван итгэлтэй байгтун.

“Учрыг болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, бибээр гэнэт ирнэ” (С ба Г 33:17–18).