2014
Урагш тэмүүлэхэд бэлэн
2014 оны арванхоёрдугаар сар


Урагш тэмүүлэхэд бэлэн

Хүүхдийн хэсгээс Залуу эрэгтэйчүүдийн эсвэл Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт дэвшиж байна уу? Энэ шилжилтийг хийж байгаа 12 настай долоон хүүхдийн санал бодлыг сонсоцгооё.

Зураг
Portait of two girls (Aïolah and Evaline V.)

Айола ба Ивалин В.

Ричард М.Ромни, Рандалл Р.Рипплингэр нарын авсан зураг. Микий Шимомияагийн зөвшөөрлөөр нийтлэв

Та нар бараг л 12 нас хүрлээ. Амьдрал өөрчлөлтөөр дүүрэн байдаг. Сүм дээр та нар Хүүхдийн хэсгээс Залуу эрэгтэйчүүдийн эсвэл Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт дэвшиж байна. Энэ нь чи зорилгууд тавьж, үйлчлэл хийн, ариун сүмд ороход бэлтгэж, сайн мэдээний талаар илүү их суралцана гэсэн үг. Сандрах хэрэггүй! Тэр замыг туулж буй хүмүүс энэ нь үнэхээр гайхамшигтай гэж хэлдэг.

Хоёул хамтдаа

Францын Айола В. бол 12 настай бийхайв юм. Түүний эгч Ивалин сарын дараа 13 хүрэх гэж байгаа. “Эгч минь намайг Хүүхдийн хэсгээс Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт дэвшихэд туслахаар энд байгаад би их баяртай байна” гэж Айола хэлэв.

Хувийн хөгжил дэвшил хөтөлбөр бол тэдний хийх дуртай зүйлсийн нэг бөгөөд тэд нэг зорилгын талаар уншаад, инээлдэцгээв. Энэ нь “хөгжим тоглож сурах” гэсэн зорилго байжээ.

“Бид олон жил хөгжим тоглож байна” гэж Эвалин хэллээ. Тэд ээжтэй нь энэ тухай ярилцахад ээж нь тэдэнд хөгжмийг өөр нэг зорилго болох үйлчлэл хийхэд ашиглаж болохыг мэдэж авахад нь тусалжээ.

Айола, Ивалин хоёр одоо ариун ёслолын цуглаан, авьяас үдэш, хүүхэд, хөгшдөд зориулсан концерт зэрэгт болон номлогчдыг дуулах үеэр хамтрах гэх мэтээр хөгжмийн үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна.

“Хувийн хөгжил дэвшил үнэхээр сайхан зүйл” гэж Эвалин хэлээд, “Энэ нь чамд дуртай зүйлээ болон шинэ зүйл хийх боломжийг ч бас олгодог” гэжээ.

Aсуултууд асуух

Зураг
photo of Brian R.

Брайн Р.

АНУ-ын Аризона мужийн 12 настай Брайн Р. анх удаа ариун ёслол түгээхээр бэлтгэж байна. Тэрээр алдаа гаргахыг хүсэхгүй байгаа учраас тойргийнхоо Аароны санваартан нэгнээс зарим зүйлийг тайлбарлаж өгөхийг хүсжээ.

“Тэд үнэхээр гайхалтай байсан.” “Тэд надад хаана зогсож, хаашаа явах; талх, усны тавиурыг хэрхэн дамжуулахыг хэлж өгсөн” гэж тэр хэлэв.

Бас тэд бүр ч илүү чухал зүйлийг хэлсэн нь бишрэл хүндэтгэлтэй байх явдал байлаа. “Бид ариун ёслолыг түгээж байхдаа Аврагчийг дурсан санаж байх хэрэгтэй. Хэрэв бид бишрэл хүндэтгэлтэй байвал бусдад Түүнийг дурсан санахад нь бас тусалдаг” гэж Брайн хэлэв.

Брайн хүлээсэн үүргээ ойлгож, биелүүлэхэд нь бусдад туслахдаа тэднийг аз жаргалтай байгааг мэдэж авчээ. “Зүгээр л асуу”. “Хүүхдийн хэсгээс Залуу эрэгтэйчүүдийн бүлэгт шилжихэд бодсоноос чинь ч илүү амархан” гэж тэр хэлэв.

Шинэ найзуудтай бол

Зураг
young woman and leader in front of a building. Nodoka T.

Нодока Т.

“Зөвлөх маань надаас гадасны Залуу эмэгтэйчүүдийн зугаалганд анх удаагаа явахыг хүсэхэд нь би маш их сандарсан.” “Би залбирахаар шийдэв. Залбирсныхаа дараа би амар тайван мэдрэмжийг мэдэрсэн учраас явахаар шийдсэн.

“Эхний өдрөөс эхлээд л би шинэ найзуудтай болж эхэлсэн юм. Залуу эмэгтэйчүүд үнэхээр эелдэг, сайхан байсан ба миний айдас ч удалгүй алга болсон. Би ус цэвэршүүлэх, уяа зангидах, боолт хийж, хиймэл амьсгаа хийх, хүнсний ургамлуудыг ялгах зэргийг сурсан” гэж Японы Окинавагийн Нодока Т. хэллээ.

Дотно байдлыг мэдэр

“Намайг анх Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт орох өдөр миний төрсөн өдөр байлаа”. “Тэд энэ талаар шуугисхийгээд л өнгөрөв. Гэхдээ тэд түүнээс хойш надтай эелдэг харьцсаар байсан. Тэд надад сайхан санагдуулах жижиг зүйлсийг бас хийж байв” гэж АНУ-ын Аризона мужийн Грэйс С. хэллээ.

Зөвлөх нь бас түүнийг тавтай морилно уу гэж урьжээ. “Тэрээр Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт байхдаа хийдэг байсан зүйлсийнхээ тухай бас бидэнд ярьж өгдөг” гээд, “Тэр Хувийн хөгжил дэвшил - ийг бидэнтэй нэг бүрчлэн хамт уншиж, ойлгож байгаа эсэхэд анхаарч байсан” гэж Грэйс хэлэв.

Суралц, заа, тэгээд хуваалц

Зураг
photo of Josh W.

Жош В.

АНУ-ын Юта мужийн Жош В. нь шинэхэн дикон бөгөөд түүнээс Христийн шавь байх талаар хичээл заахыг хүсжээ. “Петр хэсэг хүмүүсийн хамт загасчилж байсан үеийн тухай судруудыг би олж уншсан. Тэд завины нэг талаас загас барих гэж хичээгээд, юу ч барьж чадаагүй.” “Тэгээд Аврагч тэдэнд завиныхаа нөгөө талаас загас барь гэж хэлэхэд, тэд маш олон загас барьсан (Лук 5:5–11 мөн Иохан 21:6–11-ийг үзнэ үү). Бид ингэж хичээл дээрээ уншсан юм. Тэгээд энэ нь бидний хувьд ямар байж болох талаар ярилцав. Бид өөрсдийнхөөрөө байхад асуудал тулгардаг. Харин Их Эзэнийг сонсох үед Тэр бидэнд тусалдаг” гээд,

Суралцах, заах, хуваалцах нь Залуу эрэгтэйчүүдийн хувьд чухал болохыг Жош хэлэв. “Бид Хүүхдийн хэсэгт их зүйл сурч, маш их үйл ажиллагаанд оролцдог байсан” гэж тэр хэлжээ. “Бид одоо маш их зүйлийг суралцаж мөн хуваалцаж байна. Энэ нь сурсан зүйлсээ хэрэгжүүлж байгаа хэрэг юм” гэж тэр хэллээ. Жишээлбэл, санваарын хичээлийн дараа Жош сүмд удаан хугацаанд ирээгүй нэгэн найзындаа очжээ. “Түүний эцэг, эх ням гарагт ажилладаг учраас сүмд ирдэггүй.

Тэгээд би түүнийг надтай хамт явж болно гэж хэлсэн” гэж Жош хэллээ. Жош Залуу эрэгтэйчүүд болон Залуу эмэгтэйчүүдийн зорилгын талаар судалж байна. “Энэ нь бидэнд Аврагчтай хэрхэн илүү адилхан болохыг харуулдаг” гэж тэр хэлэв. Тэр “Христ рүү ирэх” урилга нь баптисм, гишүүний баталгаагаар эхлээд, ариун сүм рүү үргэлжлэн, улмаар мөнх амьдрал руу хөтлөх замаар явах гэсэн утгатай гэдгийг мэддэг.

“Би урагш тэмүүлэхэд бэлэн байна” гэж тэр хэллээ.