2014
Мушгиралдсан төмөр доорх Христийн мэндэлсний баяр
2014 оны арванхоёрдугаар сар


Мушгиралдсан төмөр доорх Христийн мэндэлсний баяр

Эрвин И.Вөркис, АНУ, Айдахо

Зураг
illustration of a soldier decorating a tree for a family

Би дэлхийн 2-р дайны үеэр Филиппиний Манилад үйлчилж байхдаа ариун ёслолын цуглааныг зохион байгуулахаар цөөн хэдэн ХҮГ цэрэгтэй уулздаг байв. Нэгэн цуглааны үеэр бөмбөгт өртсөн, бидний байрлаж байсан барилгын арын хэсэгт, хаалга байсан онгорхойгоор хараад зогсож байсан нэгэн филиппин эмэгтэйг би ажигласан юм. Бидний дуулж байгааг сонирхсон байх гэж би бодов. Хаалтын залбирал хийхээр биднийг нүдээ аних үед тэр чимээгүй алга болсон байв.

Тэрээр дараа нь олон удаа ирсэн бөгөөд нэг цуглааны үеэр бид түүнийг өөрсөдтэйгөө нэгдэхэд урив. Түүний нэрийг Анисэта Фаяардо гэдэг байсан ба тэр бидний нөхөрлөлийг урам зоригтой хүлээн авав. Тэр бидний цуглаануудад үргэлжлүүлэн оролцож, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцсан юм.

Христийн мэндэлсний баяр ойртох үеэр бид Анисэтад болон түүний гэр бүлд Христийн мэндэлсний баярын бэлэгнүүд өгөхөөр шийдэв. Бид лаазалсан сүү, мах, ногоо, хэдэн хөнжил болон Анисэтагийн өвчтэй байгаа зээ хүүг эдгээхээр пенициллин болон бусад эмийг цуглуулав.

Христийн мэндэлсний баярын өмнөх орой бид бэлэгнүүдээ ачиж, Анисэтагийн гэр рүү явлаа. Тэрээр бөмбөгт өртсөн барилгын үлдэгдэл тоосгон ханыг налуулан тавьсан мушгиралдсан нимгэн төмөрний дор охин, зээ хүү хоёртойгоо хамт амьдарч байсан. Бид тэднийг халуун орны хүчтэй борооны улиралд ийм муу халхавчтай хэрхэн амьдарч чаддагийг гайхаж байв.

Манай эрэгтэйчүүдийн нэг нь манго жимсний модны мөчрийг татаж, үүнийгээ газарт суулгав. Бид мөчир чимэглэх жаахан хог олов.

Анисэта болон түүний гэр бүл баярлаж, гайхсан харцаар харцгааж байв. Бидний авчирсан бэлэгнүүдийг хараад тэдний баяр хөөр нь аз жаргал, талархлын нулимс болон хувирсан юм. Тэд ийм хоол хүнсийг удаан хугацаанд хараагүй буюу идээгүй байсан бөгөөд тэд ихэд уйлж байсан болохоор нэлээн удаан ярьж чадахгүй байж билээ.

Христийн мэндэлсний баярын өмнөх орой байсан учир бид гэр орныхоо тухай болон хайртай хүмүүсийнхээ талаар бодож эхлэв. Аав болсныг минь надад мэдэгдсэн нэгэн цахилгаан шууданг хоёрхон хоногийн өмнө хүлээн авсан талаараа бодлоо. Бид мэдрэмжүүдээ хуваалцаж, төгсгөлд нь Аврагчийн тухай болон сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлүүдээ хуваалцав.

Бид тэдний төлөөх Аврагчийн хайрыг энэ гайхамшигтай гэр бүлд үзүүлсэн. Тэд бидний хэлсэн үгсээс тайвшралыг олж, амар амгалангийн мэдрэмж шөнийн агаарыг дулаацуулсан билээ. Тэгээд бид эрхэм найз нартаа баяртай гэж хэлээд, тэдэнд Христийн мэндэлсний баярын мэнд хүргэв.

Удалгүй би шинэ хэсэг рүү шилжиж, Анисэтаг буюу түүний гэр бүлийг хэзээ ч дахин хараагүй юм. Гэвч олон жилийн дараа би Сүмийн түүхэн лавлах толь дээрх Филиппиний хэсгийг нээж, Анисэта Пабилона Фаяарда нь арлууд дээрх Сүмд нэгдсэн хамгийн анхны филиппин хүн байсныг олж уншсан.1 1945 онд тэрхүү Христийн мэндэлсний баярын үеэр таригдсан тэдгээр үрийн талаар бодох нь хэчнээн гайхамшигтай адислал гээч.

Эшлэл

  1. “Филиппин,” Deseret News 1991–1992 Church Almanac, 157-г үзнэ үү; Сүмийн лавлах толийн сүүлийн үеийн хэвлэлтүүд дээр Фажарда эгчийн өөрийн нэрийг Анэлэта гэж бичсэн байна.

Бид манго жимсний модны мөчрийг татаж, үүнийгээ газарт суулгав. Анисэта болон түүний гэр бүл баярлаж, гайхсан харцаар харж байв.