2014
‘Би хаана байна аа?’ Сүнслэг бэлэг болон авьяасаа хэрхэн олж мэдэж, хөгжүүлэх вэ?
2014 оны арванхоёрдугаар сар


“Би хаана байна вэ?”

Сүнслэг бэлэг, авьяас чадваруудаа хэрхэн нээн илрүүлж, хөгжүүлэх вэ?

Тэнгэрлэг Эцэг таныг болоосой гэж хүсэж байгаа тийм хүн болоход тань туслахын тулд танд сүнслэг бэлэг болон авьяасуудыг өгсөн.

Зураг
Elder Richard G. Scott and Elder Mervyn B. Arnold holding a painting by Sister Arnold.

Биднийг амьдралынхаа талаар бодоход хүргэдэг олон асуултыг бид судруудаас олдог билээ. Библи дээр асуудаг хамгийн анхны асуултуудын нэг нь Адамыг хориглогдсон жимсийг хүртсэний дараа түүнд хандсан байдаг. Би та бүхнийг энэ асуултыг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бодоход урьж байна:

“Адам эхнэртэйгээ хоёул Эзэн Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ.

“Мөн Эзэн Бурхан, Адамыг дуудаж, мөн түүнд хэлэв: Чи хаана байна вэ? ” (Эхлэл 3:8–9; тодотгол нэмэгдсэн).

Их Эзэн бүгдийг мэддэг, тэгвэл Адам, Ева хоёрын хаана нуугдаж байсныг Тэр мэдэж байсан нь бидэнд тодорхой байна. Хэрэв Тэр тэдний хаана нуугдаж байсныг мэдэж байсан юм бол Их Эзэн үнэхээр юу асуусан бэ?

Адам, Ева хоёрыг амьдралд нь юу болж байгаа талаар бодоход энэ асуулт хамгийн их нөлөөлсөн юм. Бид өөрсдөөсөө үүнтэй төстэй асуултуудыг асууж болно. Жишээ нь: Бид мөнх амьдралд хүргэх гэрээт замынхаа аль хэсэгт байна вэ? Энэ замаар явахад маань туслахын тулд Тэнгэрлэг Эцэг мөнх бус амьдралын турш бидэнд ямар бэлэг болон авьяасуудыг өгсөн бэ? Биднийг болоосой гэж хүсэн хүлээж байгаа тийм хүмүүс болохоор хичээх үед бид өөр ямар бэлэг болон авьяасуудыг олж авах хэрэгтэй байна вэ?

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) “Хүмүүн нь дэлхий дээр мөнх бус [бие] махбодтой ирэхээсээ өмнө сүнслэг байдлын хувьд тэнгэрлэг эцэг эхээс төрж, Эцэгийн мөнхийн харшид төлөвшин өсөж хүмүүжсэн”1 хэмээн мэдэгдэл хийжээ. Сайн мэдээний зарчмууд гарын авлага нь бидэнд “Тэнгэр дэх Эцэг биднийг хэн гэдгийг мөн энд ирэхээсээ өмнө юу хийдэг байсныг мэддэг. Тэр хүн бүрийн төрөх цаг, газрыг нь сонгосон байдаг. Тиймээс хүн өөрсдийн сурах ёстой сургамжуудаас суралцаж, авьяас, хувийн зан чанараа ашиглан хамгийн сайныг хийх ёстой” гэж заадаг билээ.2

Тэнгэрлэг Эцэг таны сүнслэг бэлгүүдийг ашиглаж, авьяасуудыг тань хөгжүүлэхээр хамгийн сайн газарт илгээсэн. Таны хаана амьдардаг эсвэл амьдралын нөхцөл байдлаас тань үл хамааран сорилт бэрхшээлүүдтэй байсан ч та амжилттай байх сонголт хийж чадна. Хэзээ ч бүү бууж өг. Үргэлж хичээн чармай. Бүү шантар. Та өөрт байгаа зүйлүүдээ ашиглан ямар болохыг хүсэж байгаа тийм болж чадна гэдгийг сана.

Адам, Ева хоёрын үлгэр жишээ бидэнд их итгэл найдвар өгч чадна. Хориглогдсон жимснээс идэж болохгүй гэсэн зарлигийг зөрчсөнийхөө дараа тэд үзэсгэлэнт цэцэрлэгээс хөөгдөж, мөн газар хараагдан, өргөст халгай бий болсон бөгөөд тэд талхаа олж идэхийн тулд ажиллаж, газар боловсруулах ёстой байлаа. Тэд бууж өгөөгүй. Их Эзэнийг тэдэнд зарлиглах үед тэд ажиллахаар явсан юм (Мосе 5:1-ийг үзнэ үү). Тэдний хүү Каин маш муу сонголт хийсэн ч тэд үргэлжлүүлэн зөв шударга амьдарч, хүүхдүүддээ заасан хэвээрээ байлаа.

Авга ах Бэнийн нээлт

Авга ах маань Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан бэлэг, авьяасуудаа хөгжүүлж, өсгөхөөр үргэлж хичээдэг байсан юм. Сүнслэг бэлэг, авьяас хэрхэн хөгжиж, өсөж томорч болдгийг харахад надад тусалсан түүний амьдралын нэгэн түүхээс би хуваалцья.

Нэгэн өдөр авга ах Бэн зэсийн уурхай дахь ажил дээрээ байхдаа төмөр замын хажууд хэвтэж байсан нугалсан төмрийн хуучин хэсгийг ажиглажээ. Тэр даргаасаа үүнийг авч болох эсэхийг асуув. Дарга нь “Бэн, төмрийн хуучин хэсэг ямар ч хэрэггүй. Чи авах гэж цагаа гарзадна” гэжээ.

Авга ах Бэн инээмсэглээд, “хуучин төмөр үнэхээр их байгааг би ойлгож байна аа” гэжээ.

Даргынхаа зөвшөөрлөөр тэрээр төмрийг гэртээ авчирчээ. Тэр төмрийг цехдээ авчран, улайстал халаав. Дараа нь тэрээр маш их хөдөлмөр гарган байж үүнийгээ шулуун хэв загварт оруулж, нугалах боломжтой болгов.

Тэр үүнийгээ хөргөөд, дээр нь том хутганы хэв зуржээ. Халуун гагнуураар төмрийг хутган хэлбэртэй болгож зүссэний дараа авга ах Бэн арзгар ирмэгийг нь давтаж, төмрийн хуучин хэсгийг зүсэж, нүдэн, өнгөлж, боловсронгуй болгохоор олон цагаар ажиллаж эхэлдэг байв.

Зураг
Still life of a piece of metal and a knife with elk antlers laying on top of them.

Ямар ч ашиггүй төмрийн хэсэг гэж даргынхаа хэлсэн тэр зүйл дээр тэрээр өдрөөс өдөрт ажилласаар байв. Яваандаа ир нь хурцлагдан, үзэмжтэй сайхан болж, урлагийн гайхамшигт бүтээл болон гялалзсан юм.

Одоо ганцхан бариул л дутуу байлаа. Авга ах Бэн ойд очиж, бугын эвэр олжээ. Тэрээр цехдээ буцаж очоод, эврээ цэвэрлэж, зүсэж, өнгөлөөд дуусахад энэ нь жигд, үзэмжтэй болов. Тэр бариулаа хутгандаа маш болгоомжтой бэхэлжээ. Нэгэн үе хуучин, зэвтэй, нугаларсан байсан төмрийн хэсэг ийнхүү үзэмжтэй сайхан хутга болж, хэд хэдэн шагнал хүртсэн юм.

Та бид тэр төмрийн хуучин хэсэгтэй адилхан. Өөрсдийнхөө бүрэн чадавхад хүрэхэд бидэнд загвар, боловсруулалт болон өнгөлгөө хэрэгтэй. Энэхүү үйл явцын нэг хэсэг нь нээж олох, хүчирхэгжүүлэх мөн авьяас, бэлэгнүүдээ өсгөн нэмэгдүүлэх явдал билээ.

Авга ах Бэн бидний чадавхын ихэнх хэсэг нь ил харагдах боломжгүй байдаг бөгөөд үүнийг нээж олж, хөгжүүлэх ёстойг ойлгодог байв. Их Эзэн “хүн болгон авьяас билгээ сайжруулж болохын тулд хүн бүр өөр авьяасыг, тийм ээ бүр зуу дахин ихийг олж авч болохын тулд” (С ба Г 82:18) “хамгийн шилдэг бэлэгнүүдийг хичээнгүйлэн эрэлхийл” (С ба Г 46:8) хэмээн бидэнд заадаг. Бид яагаад үүнийг хийх ёстой вэ? Дараах шүлэгт тайлбарласнаар, бид өөрсдийн авьяас, бэлгүүдийг бусдад үйлчлэхдээ ашиглаж болно. “Хүн болгон хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлж мөн бүх зүйлийг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан хийх ёстой” (С ба Г 82:19). Үйлчлэл хийх нь биднийг Христтэй илүү адил амьдрах загварт оруулдаг.

Авьяасаа олох нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт сорилтууд нь биднийг сайжруулдаг талаар: “Бүх зүйл зөв санагдах үед сорилтууд заримдаа нэгэн зэрэг маш ихээр ирдэг. Тэрхүү сорилтууд таны дуулгаваргүй байдлын үр дагавар биш л бол Их Эзэн таныг улам их өсөж хөгжихөд бэлтгэж байгаагийн нотолгоо мөн (Сургаалт Үгс 3:11–12-ыг үзнэ үү). Тиймээс Тэрээр таныг өсөж хөгжихөд нөлөөлдөг туршлагуудыг, мөнхийн ач ивээлийг авахад таныг өнгөлдөг ойлголт болон энэрэл [маш чухал хоёр бэлэг]-ийг танд өгдөг юм. Тэрбээр таныг байгаа түвшингээс чинь Өөрийнхөө хүсдэг түвшинд хүртэл өсгөн хатуужуулахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг эсвээс сэтгэл санааны зовлон, эмзэглэлийг чинь арилгадаг” гэж заасан.3

Авьяасаа хөгжүүлэх нь

Авьяасаа хөгжүүлэхэд хөдөлмөр шаарддаг. Хэдхэн жилийн өмнө ахлагч Скотт эхнэрт маань хандан “Дэвонна, чи зураг зурах хэрэгтэй” гэж билээ.

Арнолд эгч амьдралдаа хэзээ ч зураг зурж үзээгүй байв. Тэр үүн дээр ажиллах шаардлагатай байлаа. Тэр хэд хэдэн хичээл авч, өдөр бүр зураг зурж байсан ба маш их цаг, хичээл зүтгэл гаргасны эцэст маш сайн зурж сурсан юм. Түүний голын дүр төрхийг гаргасан гоёмсог зургуудын нэг нь миний ажлын өрөөний хананд өлгөөтэй байдаг.

Тийм ээ, авьяас олж авах нь хөдөлмөр шаарддаг ч “Сайн байна. Та хичээнгүй байсан учир таны бэлэг болон авьяас олон дахин үржих болно” (Матай 25:14–30) хэмээн Их Эзэний бидэнд хэлэхийг сонсох үед бидний баяр баясгалан хэчнээн их байх бол оо?

Таны сүнслэг бэлгүүд

Эхнэр маань зураг зурах авьяасаа нээж илрүүлсэн. Та ямар авьяас, бэлгүүдтэй вэ? Тэнгэрлэг Эцэг маань танд бас зарим авьяас, чадварыг өгсөн гэдгийг би мэднэ. Би тэдгээрийг хэрхэн мэдэх вэ? “Олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой” (С ба Г 46:11). Бурханы бэлэг, хүч чадал нь бид бүхэнд боломжтой юм. Сүнслэг бэлгүүдийг хүлээн авч, авьяасуудаа өсгөн нэмэгдүүлж, тэдгээрийг хуваалцах нь бидний эрх бөгөөд үүрэг хариуцлага юм.

Судрууд дээр бидний эрэлхийлж болох цөөн бэлэг байдаг (жишээ нь, С ба Г 46), гэвч үнэн хэрэгтээ олон зуун бэлэг, авьяас байдаг. Мормоны Номыг, ялангуяа 3 Нифай 11–26-г судал. Мөн та бидний хүн нэг бүрд боломжтой олон бэлэг, авьяасыг нээж олох болно. Жишээ нь 3 Нифай 11 дээр бид Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолойг сонссон боловч эхэндээ ойлгохгүй байсан хүмүүсийн талаар:

“Мөн гурав дахь удаагаа тэд уг дуу хоолойг дахин сонсож, мөн үүнийг сонсохоор сонороо дэлгэв; мөн тэдний харц дуу гарсан зүгт чиглэв. …

“Мөнхүү улиран тохиох дор, тэд ойлгоод тэнгэрийн зүг хараа чиглүүлэв; мөн болгоогтун, тэд тэнгэрээс бууж ирж буй Хүнийг [Есүс Христийг] үзэв” гэж уншдаг (5, 8-р шүлгүүд).

Тодорхой сонсож, тодорхой харах нь хэрэв та тэдгээрийг эрэлхийлж мөн ажиллах хүсэлтэй байх юм бол таны олж авч, өсгөн нэмэгдүүлж болох сүнслэг авьяас, бэлгүүдийн зөвхөн хоёр жишээ юм.

Би та нарын хүн нэг бүрийг авга ах Бэний хийсэн шиг зүйлийг хийхэд буюу сүнслэг авьяас, бэлгүүдийг эрэлхийлж, эргэн тойрондоо байгаа хүмүүсийг адислахын тулд тэдгээрийг ашиглахдаа бүх зүйлийн хамгийн сайныг нь олж харахад урьж байна. Тэнгэрлэг Эцэгт бидэнд өгөхийг хүсдэг маш олон авьяас, бэлгүүд байгааг би мэднэ. Гэвч тэдгээр нь гуйсан үед л бидэнд өгөгдөх болно. Адислалууд нь өөрт оногдсоноо хийж, хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргасан үед л ирдэг (Судруудын удирдамж “Залбирал”). Бид Бурханы өгсөн бэлгүүдийг болон төрөлхийн авьяас чадваруудаа олж нээн, үүний төлөө ажиллаж, өсгөн нэмэгдүүлж, мөн өөр бэлгүүдийг олж авах болтугай гэж би даруухнаар залбирч байна.

Эшлэлүүд

  1. Teachings of Presidents of the Church: Joseph F.Smith (1998), 335.

  2. Сайн мэдээний зарчмууд (2009), 10; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  3. Ричард Г.Скотт, “Trust in the Lord,” Ensign, 1995 оны 11-р сар, 16–17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.