2020
Есүсийг хайрлах хайрын бэлэг
2020 оны 12-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Есүсийг хайрлах хайрын бэлэг

1980 оны 12-р сард Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Gifts of Love” үгээс авав.

Зураг
Gifts of Love for Jesus

Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүс Христийг бидэнд өгсөн. Есүс бидэнд Бурхантай дахин хамт амьдрах боломж олгохын тулд бидний төлөө Өөрийн амийг өгсөн билээ. Энэ бол бүх бэлгээс хамгийн агуу нь юм. Есүс энэ бэлгийг бидэнд үнэгүй өгсөн.

Та нар бас Есүст ямар нэгэн бэлэг өгөхийг хүсэж байж болох юм. Та Түүнд ямар бэлэг өгч чадах вэ?

Та залбирч чадна.

Та судраас уншиж чадна.

Та зарлигуудыг сахиж чадна.

Үүнээс гадна өөр олон зүйлийг та Түүнд өгч чадна. Эргэн тойронд тань таны үзүүлж чадах тусламж хэрэгтэй Түүний хайртай хүмүүс бий.

Бид Есүсийн нэгэн адил харамгүй өгөх болтугай хэмээн би залбирч байна.

Үйлчлэлийн цасан ширхэг

Бид бусдад үйлчилснээр Есүст бэлэг өгч чадна. Хэнд үйлчлэхийг тань сануулах үйлчлэлийн цасан ширхэг хийгээрэй.

  1. Дугуй хэлбэр гарган хайчил.

  2. Дугуй хэлбэртэй цаасыг шугамын дагуу дундуур нь нугал. Дахин дундуур нь нугалаад, дараа нь дахин дундуур нь нугал.

  3. Хүний дүрсийг хүрээлсэн тасархай зураасын дагуу хайчил. Хөл, гартай хэсгүүдийг нь хайчлахгүй.

  4. Цаасыг дэлгээд, хүний дүрс болгон дээр өөрийн үйлчлэх хүний нэрийг бич.