2020
Бид Моронайн номоос юу сурч болох вэ?
2020 оны 12-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Бид Моронайн номоос юу сурч болох вэ?

Moронай 1–6

(11-р сарын 30-аас 12-р сарын 6)

Зураг
What can we learn from the Book of Moroni?

Моронай үймээн самуунтай цаг үед амьдарч байсан. Тэр нифайчуудын эцсийн устгалыг, эцэг нь дайнд үрэгдэхийг (Мормон 8:3-ыг үзнэ үү), Есүс Христийг үгүйсгээгүй нифайчууд алагдахыг харсан (Моронай 1:2-ыг үзнэ үү). Моронай бас “Христийг үгүйсгээгүй” (Моронай 1:3-ыг үзнэ үү). Тэр аюулаас дайжиж, олон жилийн турш нуугдаж амьдарсан.

“Би өөр цөөн хэдэн зүйлийг би бичье” (Моронай 1:4)

Энэ үед Моронай ялтаснууд дээрх бичээс нь дууссан гэж бодож байсан ч “ирээдүйн нэг өдөр, … ах дүүст минь чухал байж магад хэмээх тул [тэр] өөр цөөн хэдэн зүйл бичих нь” (Моронай 1:4) Их Эзэний таалал байв.

Тэр юу бичсэн бэ?

Моронай Мормоны Номын 8, 9-р бүлгийг нэмж, Иферийн номд өөрийн хураангуйллыг оруулж, Мормоны ялтаснууд дээр өөрийн номыг (Моронайн номыг) нэмжээ.

Моронайн бичээст бидэнд үнэ цэнтэй олон зүйл агуулагддаг. Тэрээр Сүмийн үйл хэргийн талаар бичиж (Моронай 1–6-г үзнэ үү), өөрийн эцэг Мормоны заасан зүйлсийг багтаан, (Моронай 7–9-ийг үзнэ үү), сүүлчийн гэрчлэлээ цэдэглэн үлдээсэн юм (Моронай 10-ыг үзнэ үү).

Тэр яагаад үүнийг бичсэн бэ?

Моронай Мормоны Номын бурханлаг зорилгыг мэдэж байсан тул бичих зүйлсээ сайн бодож сонгох хэрэгтэй байв. Моронайн номыг уншсаныхаа дараа, Моронай цэдэглэсэн зүйлсээ яагаад сонгосныг асуухыг бодоорой. Тэр юуг чухал гэж бодож байсан бэ? Моронайн сүүлчийн гэрчлэл Мормоны Номын талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?