2020
Би хүүхдүүдтэйгээ сайн мэдээний талаар ердийн арга замаар хэрхэн ярилцах вэ?
2020 оны 12-р сар


Би хүүхдүүдтэйгээ сайн мэдээний талаар энгийн байдлаар хэрхэн ярилцах вэ?

Эцэг эхийн хувьд бид хүүхдүүддээ сайн мэдээний талаар заах үүрэгтэй. Гэвч сайн мэдээний талаар ярилцахдаа албархаг, ёсорхуу байх албагүй. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний талаар ярилцлага өрнүүлэх хэд хэдэн санааг дурдав.

Зураг
family walking together

Зураг чимэглэлийг Жөүзи Портилло

Ярилцлага эхлүүлэх 7 арга зам

  • Найз нөхдийн чинь хэн нэг нь шашны зүйлүүдийн талаар асуусан уу?

  • Чи сүүлийн үед судраас юу уншсан бэ? Чамд ямар нэгэн асуулт байна уу?

  • Чиний дуудлагат ажил (эсвэл Сүмийн бусад үүрэг даалгавар) хэр явагдаж байна вэ? Чамд юу тус болох вэ?

  • Би сүүлийн үед энэ судрын талаар бодож байгаа. Чи энэ тухай юу гэж бодож байна вэ?

  • Өнөөдөр чамд сүм дээр ямар нэгэн асуух зүйл гарсан уу?

  • Сүүлийн үед бидний Ирээд, Намайг дага гарын авлагаас уншсан зүйлүүдээс юу нь санаанд чинь одоо хүртэл байна вэ?

  • Бидний үзсэн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгнүүдийн талаар чи юу бодож байна вэ?

Албан бус ярианы 7 цаг үе

  • Хамт хооллох эсвэл унтахаар зэхэж байхад

  • Хүүхдэд тань хүнд хэцүү зүйл тулгарах үед

  • Үйлчлэлийн төслийн явцад эсвэл бусдад тусалж байхад

  • Сүмийн цуглаан, үйл ажиллагааны өмнө эсвэл дараа

  • Гэр бүлийн түүхийн талаар эсвэл өвөг дээдсийнхээ тухай ярьж байхад

  • Сүнслэг захиастай холбоотой ямар нэг зүйл олж харахдаа

  • Та нээлттэй, зүрх сэтгэлдээ хайраар дүүрэн байж мөн сонсож, ойлгох хүсэлтэй хандаж чадвал хэзээ ч ярилцаж болно.

Бодол ба санаа

  • Сайн мэдээний талаар асуух зүйл гарч ирэх нь ердийн зүйл гэдгийг хүүхдүүддээ заа. Эцсийн эцэст асуулт л Иосеф Смитийг тусламж хүсэн залбирч, Анхны үзэгдлийг үзэхэд хөтөлсөн. Бүх хариултыг аваагүй ч гэрчлэлээ хөгжүүлж чадна гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

  • Гэр бүлийн үдшээр, сүм дээр эсвэл нар жаргах гайхалтай цаг мөчид гээд ямар ч үед Сүнсийг мэдэрснээ онцолж бай. Энэ нь Сүнс бидэнд хэрхэн ярьдгийг таньж эхлэхэд тэдэнд туслах болно. Сүнс бол халуун дулаахан, хөнгөн мэдрэмж, тодорхой бодол санаа, амар амгалан мэдрэмж гээд олон замаар бидэнтэй харилцдаг гэдгийг тайлбарла.

  • Сайн мэдээний захиасыг хялбар, хүртээмжтэй болго. Өсвөр насны хүүхэд тань утсан дээрх Сүмийн сэтгүүлийн нийтлэлийг харахгүй байж магад, гэхдээ ширээн дээрх Лиахонаг эргүүлэн харж магадгүй. Тэд чөлөөт цагаараа Ерөнхий чуулганыг сонсохгүй байж магад, гэхдээ таныг хоол хийх зуураа сонсож буй чуулганы хэлсэн үгээс хэдэн үг олж авч болох юм.

  • Хамгийн гол нь үр дүн өгөхгүй байгаа мэт санагдсан ч үргэлжлүүлэн хийгээрэй! Судруудад залуу Алмагийн адил эхэндээ үг сонсдоггүй байсан хүүхдүүдийн түүх дүүрэн байдаг. Нэг л өдөр сүнслэг үнэнүүд тэдний сэтгэл зүрхэнд нэвтрэн орно гэдэгт та итгээрэй.