2020
Гурван шинэ сэтгүүлээ тэсэн ядан хүлээж байна
2020 оны 12-р сар


Гурван шинэ сэтгүүлээ тэсэн ядан хүлээж байна

Сүмийн сэтгүүлд орсон өөрчлөлтүүд дэлхий даяарх Сүмийн өсөлтийг харуулж байна.

Зураг
photograph of the covers of the Liahona, For the Strength of Youth, and Friend magazines

Бурханлаг луужингийн нэрээр нэрлэгдсэн Лиахона сэтгүүл (Алма 37:38–45) уншигчдаа бидний Аврагч, Есүс Христ рүү чиглүүлэх зорилготой. Одоо энэ нь Сүмийн сэтгүүлүүдэд гарч буй гайхалтай өөрчлөлтүүдийн хувьд шинэ эхлэл болж байгаа юм.

Дараагийн сараас эхлэн, Сүм дэлхий даяар гурван шинэ сэтгүүлийг, тухайлбал насанд хүрэгчдэд зориулсан Лиахона, өсвөр үеийнхэнд зориулсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, хүүхдүүдэд зориулсан Найз зэрэг сэтгүүлүүдийг хэвлэн гаргах гэж байна. Аль хэл дээр гарахаасаа шалтгаалаад, сэтгүүлүүд сар бүр юм уу 2 сард 1 удаа гарах боломжтой.

Хэрэв та одоогийн Лиахона сэтгүүлийн захиалагч бол таны захиалгын үлдсэн хугацаагаар тооцогдож, дараа жил захиалгын эрх тань автоматаар сунгагдах болно. Хэрэв танай гэр бүл Найз эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийг хүлээн авахыг хүсэж байвал та орон нутгийнхаа хангамжийн төв дээр очиж эсвэл store.ChurchofJesusChrist.org руу орж захиалж болно.

Тойрог, салбарууд саяхан баптисм хүртсэн гишүүдийг, тэр тусмаа эцэг эхгүйгээр сүмд явж байгаа хүүхэд, өсвөр үеийнхнийг сэтгүүл захиалахад нь урамшуулан дэмжих болно. Сэтгүүлүүдийн эдгээр онцлог талыг авч үзээд, тэдгээр нь таныг төдийгүй таны гэр бүл, найз нөхдийг хэрхэн адислах талаар бодож үзээрэй.

Лиахона: Насанд хүрэгчдэд зориулав

Сүмийн удирдагчдын захиас

Итгэлтэй гишүүдийн туршлага

Ирээд, Намайг дага гарын авлагыг судлахад туслах өгүүллүүд

Шинэ гишүүдэд зориулсан сайн мэдээний үндсэн ойлголтууд

Танай бүсээс оруулсан мэдээ, нийтлэлүүд

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Өсвөр насныханд зориулав

Сүмийн удирдагчдын захиас

Гэр бүлийн үдшийн үзүүлэнт хичээл

Өсвөр үеийнхний асуултын хариулт

Хэвлэл мэдээлэл, жишгүүд, найз нөхөд, бусад холбогдох сэдвийн талаарх нийтлэл

Найз: Хүүхдүүдэд зориулав

Сүмийн удирдагчдын захиас

Жаахан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа

Хүүхдүүдийн бичсэн түүх

Сайн мэдээний талаар ойлголттой болгох өгүүлэл

Хүүхдийн урлагийн бүтээл