2020
Максын төлөө залбирсан нь
2020 оны 12-р сар


Максын төлөө залбирсан нь

Зураг
Praying for Max

Намайг зургаатай байхад манай тойргийн нэгэн ахмад хос өөрсдийн нохой Максад сайн эзэн олж өгөхийг хүсжээ. Манай гэр бүл Максыг хайрлана гэдгийг тэд мэдэж байлаа. Тиймээс бид түүнийг үрчилж авав!

Хэдэн долоо хоногийн дараа найзууд маань манайд хэд хонохоор ирсэн юм. Манай гэрээр дүүрэн хүүхдүүд энд тэндгүй гүйлдэж, тоглож байлаа.

Макс сайхан, анир чимээгүй гэрт дассан тул хүүхдийн чимээ шуугиан ихтэй гэрт байх нь түүнийг маш ихээр тавгүйтүүлж байв. Нэг өдөр бид инээлдэж, тоглож байгаад гэнэт Максыг алга болсныг мэдсэн юм.

Бид Максыг хаа сайгүй хайв. Ээж биднийг аван, ойр хавиар машинтайгаа явж хайх үед нүдэнд минь нулимс хурж байв. Бид Максын хуучин эзэд дээр хүртэл очсон. Гэвч түүнийг хаанаас ч олсонгүй.

Гэртээ буцаж иртэл хэн нэг нь “Максын төлөө залбирцгаая” гэлээ. Бид тойрог болон өвдөг сөгдөн суугаад, энгийн залбирал хэлэв. Бид Тэнгэрлэг Эцэгээс Максыг хаанаас хайх талаар асуулаа.

Биднийг яг “амен” гэж хэлмэгц хувцасны өрөөн дотроос хуцах дуу гарав! Энэ дуу Максынх байлаа!

Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг мэддэг бөгөөд хайрладаг. Бидний залбирлын хариулт үргэлж тэр даруй ирэхгүй байж болно. Тэнгэрлэг Эцэг үргэлж бидний хүссэнээр хариулахгүй ч байж болно. Гэхдээ ийм арга замаар бид итгэл, тэвчээрээ хөгжүүлдэг.

Хэрэв танд ямар нэгэн асуудал байвал эсвэл зүгээр л ярилцахыг хүсэж байгаа бол Тэнгэрлэг Эцэг таныг үргэлж сонсох болно!