2020
Мормон, Моронай хоёр
2020 оны 12-р сар


Мормоны Номд гардаг хүмүүс

Мормон, Моронай хоёр

Зураг
Mormon and Moroni

Мормон

  • Мормон Мормоны Номын ихэнх хэсгийг хураангуйлж, эмхэтгэсэн (Мормоны үгс 1:3–5-ыг үзнэ үү).

  • Тэр дөнгөж 15-тай байхдаа, нифайчуудын армийн удирдагч болсон (Мормон 2:1-ийг үзнэ үү).

  • Моронайн эцэг (Мормон 8:13-ыг үзнэ үү) ба Христийн шавь (3 Нифай 5:13-ыг үзнэ үү).

Моронай

  • Моронай Мормонтой хамт нифайчуудын армид тулалдсан (Мормон 6:11–12-ыг үзнэ үү).

  • Ялтаснуудыг эмхэтгэж дуусган, Кумора толгойд булсан (Мормон 8:3–5, 14-ийг үзнэ үү).

  • Амилуулагдсан биеэрээ Иосеф Смит дээр айлчилж ирсэн (Иосеф Смит—Түүх 1:33-ыг үзнэ үү).