2020
Би сүнслэг бэлгүүдийг хэрхэн эрэлхийлэх вэ?
2020 оны 12-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Би сүнслэг бэлгүүдийг хэрхэн эрэлхийлэх вэ?

Моронай 10

(12-р сарын 14–20)

Зураг
How can I seek spiritual gifts?

Бурхан бидэнд туслахын тулд сүнслэг бэлгүүдийг Ариун Сүнсээр дамжуулан өгдөг (Моронай 10:8-ыг үзнэ үү). Бидний хүн нэг бүр Бурханы сүнслэг бэлгүүдээр адислагдсан ба хүлээн авч болох олон бэлэг бий.

Зарим сүнслэг бэлгийг судруудад тодорхойлсон байдаг ч (Моронай 10:9–16; Сургаал ба Гэрээ 46:13–25-ыг үзнэ үү) заримыг тодорхойлоогүй байдаг. Бурханы танд өгсөн сүнслэг бэлгүүдийг та хэрхэн тодорхойлж, хөгжүүлж чадах вэ? Та бусад бэлгийг хэрхэн хөгжүүлж чадах вэ? Танд туслах хэдэн санаа өгье.

Асуух

Бурхан таныг ямар ямар сүнслэг бэлгээр адисалсныг эсвэл ямар бэлгийг хөгжүүлэхийг хичээх вэ гэдгээ залбирч асуу. Тэрээр чамд туслах болно. Таны патриархын адислал сүнслэг бэлгүүдийг тань түүнчлэн илчилж болох юм. Хэрэв та патриархын адислалаа аваагүй бол авах талаар бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцах талаар бодож үз.

Суралцах

Сүнслэг бэлгүүдийг хүлээн авахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Тодорхой бэлэг хүлээн авахыг хичээхдээ судар, патриархын адислал зэргээс эсвэл Ерөнхий чуулганд хэлсэн үгсээс энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг бодож үз. Та бусад хүнээс туршлагынх нь талаар асууж болно.

Үйлдэх

Сүнслэг бэлгүүдийн талаар суралцах нь тустай ч бид уг мэдлэгээ ашиглах хэрэгтэй. Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, гэрээнүүдээ сахиснаар сүнслэг бэлгүүдийг хүлээн авах эрхтэй болно. Мөн сүнслэг бэлгүүдээ ашиглаж болох нөхцөл байдлыг олж мэдээрэй. Эдгээр бэлэг бидэнд төдийгүй бусдад ч ач тустай гэдгийг бүү март (Сургаал ба Гэрээ 46:26-г үзнэ үү). Та бусдад туслахын тулд энэ сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаж болох вэ?