2020
Дэлхийг гэрэлтүүлцгээе
2020 оны 12-р сар


Зугаатай ажил

Дэлхийг гэрэлтүүлцгээе

Зураг
Light the World

Есүс бүх дэлхий ертөнцөд гэрэл, хайрыг авчирсан. Түүний гэрлийг мэдэрч, бусадтай хуваалцахад тань туслах зарим үйл ажиллагааг энд оруулав. Үйл ажиллагаа бүрийг хийж дуусгасныхаа дараа дугаарласан хэсгүүдийг будаарай.

  1. Лук 1:26–31-ийг уншаад, “Мариагийн бүүвэйн дуу” (Хүүхдийн дууны ном, 28) дууг дуулна уу.

  2. Хэн нэгэнд Христийн мэндэлсний баярын карт хийж өгч, “Тэжээлийн тэвшинд” (Хүүхдийн дууны ном, 26) дууллыг дуулна уу.

  3. Лук 2:4–7-г уншаад, “Иосеф Бетлехем рүү явахдаа” (Хүүхдийн дууны ном, 22) дууг дуулна уу.

  4. Хэн нэгэнд сайн үйл хийж, “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) дууг дуулна уу.

  5. Лук 2:8–18-ыг уншаад, “Hark! the Herald Angels Sing” (Hymns, no. 209) дууллыг дуулна уу.

  6. Матай 2:1–11-ийг уншаад, “With Wondering Awe” (Hymns, no. 210) дууллыг дуулна уу.

  7. Есүс Христийн мэндэлсэн талаарх бодол санаагаа ярилцаад, “Амгалан шөнө” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 53) дууллыг дуулна уу.