2020
Дэлхийг гэрэлтүүлцгээе арга хэмжээ Парист
2020 оны 12-р сар


Дэлхийг гэрэлтүүлцгээе арга хэмжээ Парист

Үйлчлэх нь дүрслэхийн аргагүй баяр баясгаланг авчирдаг ба энэ жижиг үйлдлүүд хувь хүмүүсийг гайхалтай арга замаар өргөн дэмждэгийг би мэдсэн юм.

Зураг
people standing on a stage

Зураг чимэглэлийг Аллэн Марэлло

Гудамжны орон гэргүй хүмүүс, Францын Парисын цэцэрлэгт хүрээлэнд унтах дүрвэгсдийн зэрэгцээ бусдад туслах хэрэгцээ Христийн мэндэлсний баярын өдрүүдэд ч гэсэн бидний нүдний өмнө илхэн байсаар. Би хоёр найзтайгаа хамт тусалж чадах газраа тусламж үзүүлэхээр Хамтдаа үйлдэх эв санааны нэгдэл хэмээх орон нутгийн бүлэг байгуулахаар шийдсэн юм.

Орон нутгийн олон сайн дурынхны болон Парис дахь гурван гадасны хожмын үеийн гэгээнтнүүдийн дэмжлэг туслалцаатайгаар бид тусламж хэрэгтэй ах дүүсдээ туслахаар Дэлхийг гэрэлтүүлцгээе арга хэмжээг зохион байгуулсан.

Гурван жил дараалан бид жилийн эцэст Дэлхийг гэрэлтүүлцгээе аяныг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Парисын янз бүрийн сүм, байгууллагын уран бүтээлчид, сайн дурынхан, зочид ирж тоглолт хийн, тусламж хэрэгтэй хүмүүст хандив өгдөг. Олон сар бэлддэг ч сайн дурынхан болон дуучид, бүжигчид, жүжигчид энэ арга хэмжээнд оролцсоноор гайхалтай баяр хөөрийг мэдэрдэг. Хэн ч үүнд оролцох боломжийг алдахыг хүсдэггүй. Манай гурав дахь удаа зохион байгуулсан Дэлхийг гэрэлтүүлцгээе арга хэмжээ жолооч нарын ажил хаялттай давхацсан ч 82 оролцогч ирсэн.

Арга хэмжээ болохоос өмнө бид Парис дахь дүрвэгсэд, орон гэргүй хүмүүст тараах зорилгоор эрүүл ахуйн бүтээгдэхүүнээр дүүргэсэн үүргэвч олныг бэлтгэн, цуглуулсан юм. Бид бас дүрвэгсдэд өгөх хөнжил, даавуу, дэр, спорт хэрэглэл, шүршүүрийн шаахай, бүр унадаг дугуйг хүртэл цуглуулсан.

Өнгөрсөн жил бид арга хэмжээний үеэр загварын үзүүлбэр бас зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд оролцсон 22 настай загвар зохион бүтээгч хүлээн авсан дэмжлэг нь түүнд өөрийн чадавхад итгэх хүчийг өгсөн хэмээн хэлсэн. Түүнтэй ярилцсан явдал хүн бүрд хэн нэгэнд хэрэгтэй гэдгээ мэдрэх хэрэгтэйг мөн бид бүхэнд ямар нэг хэрэгцээ үргэлж байдгийг сануулсан.

Бид дараа жилийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд илүү олон хүн оролцож, олон олон үйл ажиллагаа багтана гэж төлөвлөж байна. Зарим нь бүр биднийг тусламж хэрэгтэй хүмүүсийг эрүүл тэнцвэртэй хоолоор хооллохоор орон нутгийн агентлагуудтай хамтран ажиллах мөн олон улсын катерингийн томоохон компанитай түншлэн ажиллахад агуулах, хөргөлтийн фургонуудоор туслахаар санал болгосон. Мөн бид франц хэлийг хоёрдогч хэл болгон сурч байгаа хүмүүст зориулан үнэ төлбөргүй франц хэлний хичээл заах арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Сайн үйлсийн төлөө үйлчлэх нь хязгааргүй их баяр баясгаланг авчирдгийг би олж мэдсэн. Жижиг жижиг үйлдэл хувь хүмүүсийг гайхалтай арга замаар өргөн дэмждэг. Бидэнд өгсөн инээмсэглэл, талархал бидэнд илүү ихийг хийх эрч хүч өгдөг.