Лиахона
Одоо Сүмийн сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй захиалах боломжтой боллоо
2024 оны 3-р сар


“Одоо Сүмийн сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй захиалах боломжтой боллоо,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Одоо Сүмийн сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй захиалах боломжтой боллоо

Зураг
Сэтгүүл сонирхож буй эмэгтэй

Одоо дэлхий даяарх гишүүд Сүмийн сэтгүүлүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо. Дараах сэтгүүлүүдийг жил тутам захиалахын тулд хэрхэн бүртгүүлэхийг доороос үзнэ үү. Үүнд:

  • Лиахона (насанд хүрэгчдэд зориулсан)

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, (12–18 насныханд зориулсан)

  • Найз (Хүүхдүүдэд зориулсан)

Энэхүү шинэлэг санаачилгын талаарх мэдэгдэлд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Сүм бошиглогчдын үгсийг хүлээн авах илүү агуу боломжийг олгож байгаа бөгөөд бид Сүмийн хэвлэмэл сэтгүүлүүд үнэ төлбөргүй болж байгаад баяртай байна” хэмээн тайлбарлажээ (2023 оны 8-р сарын 1, newsroom.ChurchofJesusChrist.org).

Хэвлэмэл сэтгүүл хэрхэн захиалах тухай

  • MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org сайтад зочилно уу.

  • Сүмийн аккаунтаа ашиглан нэвтэрнэ. (Хэрэв танд Сүмийн аккаунт хэрэгтэй бол account.ChurchofJesusChrist.org хаягаар орж үнэгүй нээж болно.)

  • Сэтгүүлийн хажууд эсвэл сэтгүүл сонголтын хажууд байх Захиалах товч дээр дарна.

  • Э-мэйл хаяг, хэлний сонголтоо оруулна.

Таны хүлээн авах эхний дугаар ойролцоогоор хоёр сарын дотор ирэх болно.

Сануулах э-мэйл сар бүр хүлээн авах үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх тухай

Хэрэв та Сүмийн сэтгүүлүүдийг цахимаар уншихыг хүсвэл Сүмийн вэбсайт болон Gospel Library аппликэйшнд шинэ дугаар орох үед э-мэйлээр мэдэгдэл хүлээн авах үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.

  • MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org сайтад зочилно уу.

  • Сүмийн аккаунтаараа нэвтэрч ор.

  • “Онлайн сэтгүүлийн мэдэгдэл хүлээн авах э-мэйл” гэдгийн доор байрлах цахим сэтгүүл гэснийг сонгоно.