Лиахона
Исаиагийн цаг үед ямар үйл явдал өрнөж байсан бэ?
2024 оны 3-р сар


“Исаиагийн цаг үед ямар үйл явдал өрнөж байсан бэ?,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

2 Нифай 11–19

Исаиагийн цаг үед ямар үйл явдал өрнөж байсан бэ?

Зураг
Исаиагийн цаг үеийн нутгуудыг харуулсан газрын зураг

Нифай бошиглогч Исаиагийн үгсээс олныг хуваалцах сүнслэг өдөөлт авдаг байв. Исаиагийн бошиглолын үе дэх газар зүйн болон улс төрийн нөхцөл байдлыг ойлгох нь танд түүний мөн бидний өдрүүдийн тухай бошиглоход хэрэглэж байсан бэлгэдлүүдийг ойлгоход тусална.

Исаиагийн үеийн хаант улсуудыг харуулсан газрын зураг. Та үүнийг Нифайн Исаиагаас эш татсанаар ашиглах боломжтой. Исаиа нэг газрыг олон өөр байдлаар хэлсэн байдаг. Жишээлбэл: Нэрээр нь, нийслэл хотоор нь, Израилын анхдагч овгоор нь, захирагчаар нь, бусад бэлгэ тэмдгээр. Илүү дэлгэрэнгүйг судруудын зүүлт тайлбараас харна уу.

1. Сири

  • Нийслэл: Дамаск

  • Ассирийн эсрэг эвсэлд нэгдээгүй учир Иуда руу дайрахад Израилд тусалсан

  • Удирдагч: Резин (2 Нифай 17:1, 4, 8-ыг үзнэ үү)

2. Израил

  • Хойд хаант улс

  • Нийслэл: Самари

  • Анхдагч овог: Ефраим (2 Нифай 17:8–9-ийг үзнэ үү) буюу “алдагдсан овог”

  • Удирдагч: Ремалиагийн хүү Пека (2 Нифай 17:1, 4, 9-ийг үзнэ үү)

3. Иудей

  • Өмнөд хаант улс

  • Нийслэл: Иерусалим

  • Анхдагч овог: Иуда (2 Нифай 13:1, 8; 15:3, 7 -г үзнэ үү)

  • Удирдагч: “Давидын угсааны” Ахаз (2 Нифай 17:1-3-ыг үзнэ үү)

4. Ассири

  • Исаиагийн үеийн цэргийн хүч

  • Сири, Израил, эцэст нь Иерусалимаас бусад бүх Иудаг эзэлсэн

  • Тарж бутарсан 10 овог

  • Хожим нь Вавилон эзлэн авсан

  • Бардамнал ба Хоёр дахь ирэлтээр устгагдах ёс бусчуудын бэлгэдэл (2 Нифай 20-ийг үзнэ үү).

5. Вавилон

  • Ассири, Иуда хоёрыг эзэлсэн

  • Иудейчүүдийг Иерусалимаас цөлөв

  • Дэлхийн болон үүний ёс бусчуудын бэлгэдэл