Лиахона
Би Христийн амилсны баярыг тэмдэглэх уламжлалдаа Мормоны Номыг хэрхэн багтаах вэ?
2024 оны 3-р сар


“Би Христийн амилсны баярыг тэмдэглэх уламжлалдаа Мормоны Номыг хэрхэн багтаах вэ?,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

Христийн амилсны баяр

Би Христийн амилсны баярыг тэмдэглэх уламжлалдаа Мормоны Номыг хэрхэн багтаах вэ?

Зураг
Христ дэлхийн бөмбөрцгийн баруун талд зочилсон нь

Христ дэлхийн бөмбөрцгийн баруун талд зочилсон нь, Арнолд Фрайбэрг

Мормоны Ном амилсан Их Эзэн Есүс Христийн бодит байдлыг хүчирхгээр гэрчилдэг. “Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид хамгийн гайхалтай Христийн амилсны баярын бэлгийг хүртсэн нь … Мормоны Ном юм.”1

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Христийн амилсны баяр бол Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг гол шалтгаан юм” гэж заасан.2 Христийн мэндэлсний баярын үеэр зарим гэр бүл Лук 2-оос уг баярын түүхийг уншиж эсвэл жүжигчлэн үзүүлдэгтэй адилаар танай гэр бүл 3 Нифай 11:1–17-г ашиглан, Христийн амилсны энэ баяраар амилсан Аврагчийг дурсан хүндэтгэх дурдсан үйл ажиллагааг явуулж болно. Жагсаалтад орсон дуунууд нь сонгосон шүлгүүдтэй холбоотой боловч та Есүс Христийн тухай дуртай дууллаа сонгож болно.

Үйл ажиллагаа

Амилсныхаа дараа нифайчууд дээр зочилж буй Есүс Христийн талаар гэр бүлийн гишүүдийн хамт эсвэл ганцаараа уншиж мөн дуулаарай.

Унш

Сонс эсвэл дуул

3 Нифай 11:1–7

Энэ бол Миний хайрт Хүү,” 2-р мөр, Хүүхдийн дууны ном, 142.

3 Нифай 11:8–15

Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?,” Хүүхдийн дууны ном, 45.

3 Нифай 11:16–17

Easter Hosanna,” Children’s Songbook, 68–69.