Лиахона
Бид Христийн тухай ярьдаг
2024 оны 3-р сар


“Бид Христийн тухай ярьдаг,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Эцэг эхчүүдэд зориулав

Бид Христийн тухай ярьдаг

Зураг
Ээж хүүхдүүдтэйгээ хамт ширээний ард сууж байгаа нь

Placeholder credit line

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Их Эзэнийг амьдралдаа нэн тэргүүнд тавих нь хэчнээн чухал талаар Нифай хүмүүстээ заасан. Тэр: “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээн бичиж үлдээжээ. Та гэр бүлтэйгээ хамт дараах зарчмуудыг үзэж, тэднийг болон хайртай бусад хүнээ Есүс Христийн сайн мэдээ, удирдамж болон орчин үеийн завгүй ертөнцөд Түүнийг эрэлхийлэхэд бидэнд туслах мэргэн зарчмууд руу чиглүүлээрэй.

Сайн мэдээний ярилцлага

Бүх хүнд зориулсан Есүс Христийн сайн мэдээ

Бүх хүнд сайн мэдээ болон Есүс Христийн Цагаатгалаас ирэх итгэл найдвар, гэтэлгэл хэрэгтэй байдаг. Хэн нэгнийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, амьдралынхаа нэгэн хэсэг болгоход нь хэрхэн хайрлаж, хуваалцаж, урих талаар заасан ахлагч Жэффри Р.Холландын сургаалуудыг гэр бүлийнхэнтэйгээ ярилц (4-р хуудсыг үзнэ үү).

Медиа хэрэгслийг ашиглахад зориулсан ухаалаг зарчмууд

Технологи болон медиаг зөв хэрэглэвэл тэдгээр нь тустай зүйл юм. 22-р хуудас дахь зарим удирдах зарчмыг үзээд, медиаг ашиглах тухай гэр бүлдээ баримтлах жишгүүдийн талаар ярилц. “Тунгаан бодох асуултууд”-ыг ашиглан, юу нь сайн болж байгаа, юун дээрээ ажиллаж сайжруулах хэрэгтэй талаар ярилц.

Аврагчийг итгэлтэйгээр дагах

40-р хуудас дахь нийтлэлд ахлагч Бэнжамин М.З.Тай Аврагчийн бидэнд тусалдаг дөрвөн арга замыг хуваалцсан. Эдгээрийг гэр бүлтэйгээ уншаад, Аврагчийг итгэлтэйгээр дагаснаар ямар тусламж хүлээн авсан тухай ярилц.