Лиахона
Дэлхийн амлаж чадахгүй юуг Есүс Христ амладаг вэ?
2024 оны 3-р сар


“Дэлхийн амлаж чадахгүй юуг Есүс Христ амладаг вэ?,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

2 Нифай 20–25

Дэлхийн амлаж чадахгүй юуг Есүс Христ амладаг вэ?

Зураг
Зүүн талд хүмүүс шоолон хуруугаараа зааж байгаа нь; баруун талд хүмүүс Есүсийн сургаалыг сонсож байгаа нь

Лихайн зүүд зургийн хэсгээс, Грэг К.Олсэн; Есүс зааж байгаа нь, Жастин Күнз

Исаиагийн үгсийг ойлгоход хэцүү байдаг ч “Вавилон … Бурхан Содом, Гоморра хоёрыг устгасан тэр цагийн адил байх болно” (2 Нифай 23:19), мөн “ёсон бусыг үйлдэгчид мөхөх болно” (2 Нифай 23:22) гэдэг нь тодорхой юм. Яагаад хэн нэгэн ёс бусын замыг сонгох болов?

Вавилонд амьдрах эсвэл ёс бус амьдрах нь сэтгэл татам харагдаж болно. Вавилон дэлхийн сайхан зүйлсийг амлаж болох ч Есүс Христийн сайн мэдээ жинхэнэ баяр баясгалан, мөнхөд үргэлжлэх амар амгаланг амладаг.

Дараах хүснэгтээс, дэлхий бидэнд амьдралын ямар зөвлөгөө өгдөг мөн Есүс бидэнд амьдралын ямар сургаал заадаг ялгааг хараарай. Дэлхий зааврыг нь дагахад ямар амлалтууд өгч байгааг, харин Аврагч сургаалыг нь дагахад ямар амлалт санал болгож байгааг харьцуулж үзнэ үү?

Дэлхийн заадаг зүйл

Дэлхийн амладаг зүйл

Есүс Христийн заадаг зүйл

Есүс Христийн амладаг зүйл

Ихэрхэг, бардам бай (2 Нифай 23:11)

Даруу бай (3 Нифай 12:3)

Хээнцэр бай (2 Нифай 24:11)

Хүлцэнгүй бай (3 Нифай 12:5)

Омогтой бай (2 Нифай 24:6)

Амар тайвныг тогтоогч бай (3 Нифай 12:9, 22–24)

Өөрийн алдар сууг эрэлхийл (2 Нифай 24:13–14)

Их Эзэний алдар сууг эрэлхийл (3 Нифай 12:16; 13:13, 33)

Бид Есүс Христийг дагаснаар ёс бусчуудтай хамт мөхөхгүй. Харин бид Есүс Христ “[Өөрийн] хүмүүст нигүүлсэнгүй байна” гэдэгт итгэлтэй байж болно (2 Нифай 23:22).