2023
Тайвань, Тайпэй
2023 оны 9-р сар


“Тайвань, Тайпэй,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Сүм энд бий

Тайвань, Тайпэй

Зураг
Газрын зураг дээр Тайванийг дугуйлсан байгаа нь
Зураг
Тайванийн Тайпэй хот

Тайвань дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны байрыг орон нутгийн гишүүд 1966 онд нийслэл хот Тайпэйд барьж дуусгажээ. Өдгөө Сүм Тайваньд:

  • 62100 гишүүн (ойролцоогоор);

  • 16 гадас; 98 тойрог, салбар; 2 номлолтой.

  • Тайпэйд 1 ариун сүм үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Каошанд 1 ариун сүм зарлагдаад байна.

Ариун сүмд орох

Зураг
Хамтдаа алхаж буй гэр бүл

Руаны гэр бүл Тайпэйд ариун сүмийн талбай руу алхаж байгаа нь. Руан эгч “Ариун сүмд очих нь надад амьдрал дахь хамгийн чухал зүйлсийг сануулж, сүнслэг хүч чадал, амар амгаланг өгдөг” гэж ярив. 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Тайванийн хоёр дахь ариун сүмийг Каошанд барина гэж зарласан.

Тайвань дахь Сүмийн талаарх дэлгэрэнгүй

Зураг
Тайванийн гэр бүлүүд гэр бүлийн түүхийн ажлаа хийж байгаа нь

Энэ гэр бүл гэр бүлийн түүхээ судлахдаа баяртай байдаг. FamilySearch нь хятад болон бусад 29 хэл дээр боломжтой.

Зураг
Залуу эмэгтэйчүүд сүм дээр хичээлд сууж байгаа нь

Залуу эмэгтэйчүүд өсвөр үеийнхнээр удирдуулсан, удирдагчийн дэмжлэг бүхий Хүндэтгэлийн өдрийн хичээлд оролцдог.

Зураг
Тайванийн Тайпэй ариун сүмийн өмнө алхаж буй гэр бүл

1984 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тайванийн Тайпэй ариун сүмийг онцгойлон адисалжээ.

Зураг
Тайванийн Каошан ариун сүмийн зураглал

2021 онд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Тайванийн Каошиун ариун сүмийг зарласан.