2023
Бид цуглаанаа хэрхэн илүү эв нэгдэлтэй болгох вэ?
2023 оны 9-р сар


“Бид цуглаанаа хэрхэн илүү эв нэгдэлтэй болгох вэ?” Лиахона, 2023 оны 9-р сар, 44.

Ирээд, Намайг дага

1 Коринт 10–12

Бид цуглаанаа хэрхэн илүү эв нэгдэлтэй болгох вэ?

Зураг
Сүмийн гишүүдийн дунд эв нэгдлийг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйлдлүүд

Зураг чимэглэлийг Вики Скотт

Коринт хот дахь Сүмийн гишүүдийн дунд хагарал гарсныг Паул сонсжээ (1 Коринт 11:18-ыг үзнэ үү). Үүний хариуд тэр захидлаараа тэднээс “[Сүмийн] биед [хагарал] үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм” (1 Коринт 12:25) хэмээн гуйжээ.

Бид хайр, энэрлийн аминч бус үйлдлээр дамжуулан “бие биедээ адилхан халамж”-ийг үзүүлж чадна. Паул харилцаагаа илүү эв нэгдэлтэй болгохын тулд бидний хийж болох хэд хэдэн арга замыг ийн дурдсан.

Бусадтай хамт баярлаж, гашууд.

“Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно” (1 Коринт 12:26).

Амин хувиа бодолгүйгээр үйлчлэлийн үйлдлүүдийг хий.

“Хэн ч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрэг” (Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 10:24 [1 Коринт 10:24, зүүлт тайлбар b]-ээс).

Аврагчийн талаарх гэрчлэлээ нэгтгэ.

“Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд [Христийн] нэг талхнаас хуваалцдаг” (1 Коринт 10:17).

Бүх хүнийг хайрла.

“Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул” (1 Коринт 10:32).