2023
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах
2023 оны 9-р сар


“Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Сайн мэдээний үндсэн зарчим

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Зураг
Есүс хүмүүсийг эдгээж байгаа нь

Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн, Ж.Kөрк Ричардс, хуулбарлахыг хориглоно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Их Эзэний сургаалыг дагадаг. Бид бусдад үйлчилж, бие даах чадвартай болоход нь тусалж, өөрт байгаа зүйлээ хуваалцах замаар тэднийг халамжилдаг.

Есүс Христийн үлгэр жишээ

Есүс Христ эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, тайтгаруулж, тэдний төлөө залбирсан. Тэр “сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38). Бид эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, тайтгаруулж, тэдэнд үйлчилж, тэдний төлөө залбирснаар Түүний үлгэр жишээг дагаж чадна. Бид бусдад туслах арга замуудыг үргэлж эрэлхийлж чадна.

Зураг
Алхаж байгаа хоёр хүн

Тохинуулал

Судруудад болон Их Эзэний Сүмд бид тохинуулал гэдэг үгийг бие биеэ хэрхэн халамжилдаг талаар тайлбарлахад ашигладаг. Санваартнууд тойрог эсвэл салбар дахь хувь хүн, гэр бүл бүрд тохинуулах тохинуулагч ахаар томилогддог. Тохинуулагч эгч нарыг насанд хүрсэн эмэгтэй бүрд хуваарилдаг. Тохинуулагч ах, эгч нар Сүмийн бүх гишүүнийг анхаарал, хайр халамж хүртэж байгаа эсэхийг бататгадаг.

Зураг
Суулгац суулгаж буй хүмүүс

Бусдад бие даахад нь туслах

Бид гэр бүлийн гишүүд болон найз нөхдөө асуудлаа шийдэх урт хугацааны шийдлийг олоход нь урамшуулан дэмжсэнээр тэдэнд бие даах чадвартай болоход тусалж чадна. Дараа нь бид тэдэнд зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлж чадна. Лиахонагийн 2023 оны 8-р сарын дугаар дахь Сайн мэдээний үндсэн зарчим дахь сэдвээс бие даах чадварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Бусдад үйлчлэх

Бидэнд эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж, тэдний материаллаг, сүнслэг, сэтгэл санааны хэрэгцээг хангахад туслах олон арга зам бий. Бусдын талаар суралцах нь тэдэнд хэрхэн илүү сайн үйлчлэхээ мэдэхэд тусална. Мөн бид туслахын тулд юу хийж чадахаа мэдэхийн тулд удирдамж гуйн залбирч болно.

Зураг
Жимс ногоо түүж буй хүмүүс

Байгаа зүйлээ бусадтай хуваалцах

Бурханы бидэнд адислал болгон өгсөн зүйлийг хуваалцсанаар бид бусдад үйлчилж чадна. Жишээлбэл: Бид өгөөмрөөр мацгийн өргөлөө өргөж, Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн санд хандив өгч болно. Мөн бид нийгэмдээ болон Сүмийн дуудлагууддаа үйлчилж болно.

Сүмийн удирдагчдын үүрэг

Бишоп тойргийнхоо тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах ажлыг харгалздаг. Тэр мацгийн тусламжийн мөнгийг ашиглан тусламж хэрэгтэй гишүүдэд тусалж болно. Түүний зөвлөхүүд, Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл зэрэг бусад удирдагч гишүүдэд хэрэгцээгээ хангахад ашиглаж болох нөөцийг олоход нь тусалдаг.

Сүмийн хүмүүнлэгийн ажлууд

Сүм дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүст яаралтай тусламж, олон нийтийн төсөл, цэвэр ус, дархлаажуулалтын хөтөлбөрүүдээр дамжуулан тусалдаг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Даллин Х.Өүксийн “Ядуус болон гачигдагсдад туслах” гэсэн захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагийн х. 6–8-аас үзнэ үү.