2023
Төлөөлөгч Паулын аялал
2023 оны 9-р сар


“Төлөөлөгч Паулын аялал,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Төлөөлөгч Паулын аялал

Зураг
Паулын аяллын газрын зураг

Паул 14 жилийн дотор дөрвөн гол чухал номлолын аялалд гарч, 9150 миль (14725 км) замыг туулсан. Христийн тухай номлохын тулд хол зайд аялах түүний хүсэл Газар дундын тэнгис даяар Христийн шашныг дэлгэрүүлэхэд тусалсан юм.

Паулын номлолын 4 аялал

Анхны аялал (Үйлс 13:1–14:28-ыг үзнэ үү)

  • Хугацаа: Ойролцоогоор МЭ 47–49 он

  • Дагалдагч: Барнаб, Марк гэгдэх Иохан

  • Гол чиглэл: Кипр, Турк

  • Зай: Ойролцоогоор 1400 миль (2250 км)

Хоёр дахь аялал (Үйлс 15:36–18:22-ыг үзнэ үү)

  • Хугацаа: Ойролцоогоор МЭ 50–53 он

  • Дагалдагч: Силас, Тимот, Прискила, Акул, Лук

  • Гол чиглэл: Сири, Турк, Грек, Иерусалим

  • Зай: Ойролцоогоор 2800 миль (4500 км)

Гурав дахь аялал (Үйлс 18:23–21:15-ыг үзнэ үү)

  • Хугацаа: Ойролцоогоор МЭ 54–58 он

  • Дагалдагч: Тимот, Лук болон бусад

  • Гол чиглэл: Турк, Грек, Ливан, Израил

  • Зай: Ойролцоогоор 2700 миль (4350 км)

Дөрөв дэх аялал (Үйлс 27:1–28:16-г үзнэ үү)

  • Хугацаа: Ойролцоогоор МЭ 59–60 он

  • Дагалдагч: Ромын хамгаалагчид, Лук болон бусад

  • Гол чиглэл: Израил, Ливан, Турк, Крет, Мальт, Сицил, Ром

  • Зай: Ойролцоогоор 2250 миль (3600 км)