2013
Телевиз ба сүнслэг байдал
Морь 2013


Сүмд үйлчилсэн нь

Телевиз ба сүнслэг байдал

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Миссиппид амьдардаг.

Миний нөхөр таг дүлий ч гэсэн сайн мэдээнд үнэнч сэтгэлээр ханддаг хүн. Гэвч долоо хоног тутам болдог Сүмийн цуглаануудыг ойлгох гэж олон жил зүдэрсэн нь санваартнуудын бусад хурал цуглаан болон телевизийн шууд нэвтрүүлгүүдийг үзэхэд түүнийг дургүй болгосон юм. Манай тойргийн гишүүд түүнд нөхөрсгөөр хандаж, урам хайрладаг байсан ч, цуглаануудад оролцоход нь түүнд хэрэгтэй арга техникийн туслалцааг ойлгодоггүй байсан нь нөхрийг минь ганцаардаж, сэтгэл санаагаар уруу байхад хүргэсэн юм.

Бид тэр тойрогт ирээд удаагүй байсан бөгөөд энэ үед ерөнхий чуулган болж байв. Нөхөр маань телевизийн шууд нэвтрүүлэг үзэхэд ямар асуудалтай тулгарах бол хэмээн бодон, санваартны ерөнхий хуралд их л идэвхтэй бэлтгэж байлаа. Түүнийг хүрч ирэхэд проекцийн том аппаратыг хэрхэн ажиллуулахыг хэн ч мэдэхгүй байсан учир нэг телевизор оруулж ирэн буланд байрлуулсан байлаа. Гэтэл нэг яльгүй асуудал гарав. Телевизорыг цахилгаанд холбох залгуур утсыг өмнө нь санамсаргүйгээр проекцийн аппаратыг ажиллуулахад ашиглаж харин телевизорт ашигладаггүй байсан ажээ. Нөхөр маань цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах талаар туршлагатай байсан учраас номын сан руу очиж, проекцийн аппаратын залгуурыг хайжээ. Нэлээд хэдэн хайрцаг, шүүгээнд хайсны эцэст проекцийн аппаратын залгуурыг олж.

Нэвтрүүлэг эхлэх цаг бараг болоод байхад телевизор, проекцийн аппаратын аль нь ч залгуургүй, тохируулга хийгдээгүй байгаад бүгд сэтгэл түгшингүй байлаа. Нөхрийн маань олж ирсэн залгуур дугуйтай тэргэнцэр дээрх телевизорт хүрэхээргүй богинохон байсан учир телевизорыг намхан ширээн дээр шилжүүлэн тавилаа. Тэр дугуйтай тэргэнцрийг цуглааны танхимаас гаргаж ойролцоох өрөө рүү аваачаад, эргэж ирэн телевизорыг хайрцагнаас нь задалж өргөн ширээн дээр тавихад хэн ч туслахаар ирсэнгүйд гайхжээ. Тэр үед өрөөнд нэг хүн орж ирэхийг тэр мэдэрсэн аж. Энэ бол бишоп байлаа. Нөхөр маань маш их баярлан, бишоптой хамт телевизорыг ширээн дээр тавьжээ. Манай нөхөр телевизорыг ажиллахад бэлэн болгох зуур бишоп сандал авчран дэлгэц рүү харуулан тавилаа.

Нөхөр маань тусалсанд нь бишопт талархал илэрхийлээд, гарыг нь барихад бишоп эргэж, хаалга руу явлаа. Бишоп хаалгаар гарч, хананд тулган тавьсан сандлууд руу яваад өгөхөд манай нөхөр их гайхсан аж. Тэр нэг сандал аваад нөхрийн минь дэргэд суулаа. Тэр хоёр нэвтрүүлэг дуустал зэрэгцэн суусан.

Одоо миний нөхөр цуглаануудад идэвхтэй оролцдог болсон. Бишопын нинжин сэтгэлийн энгийн үйлдэл нөхрийн минь санаа сэтгэлийг өргөж, илэрхийлсэн талархал нь түүний зүрх сэтгэлд шингэсэн юм. Зарим асуудал гарч ирдэг хэвээр байгаа ч, нөхөр минь ганцаардаж, сэтгэл санаа нь тавгүй байхаа больсон. Христийн хоньчдын нэгнийх нь сүнслэг нөлөө тийнхүү нөхрийн минь байдлыг өөрчилсөн юм.