2013
Итгэлээр жигүүрлэн
Морь 2013


Итгэлээр жигүүрлэн

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Хойд Каролинд амьдардаг.

Анхдагчдын олон жилийн тэртээ амьдарч байсан АНУ-ын Небраскийн Винтер Квортерсын газар дээр алхалж явснаа би хэзээ ч мартахгүй.

Нүдэнд минь нулимс дүүрч, нүд бүрэлзлээ. Нэг хөшөө харагдсан ч чухам ямар хүмүүсийнх болохыг таньсангүй. Нулимсаа арчаад хартал, үлэмж их уй гашуу нүүрэнд нь тодрох эрэгтэй, эмэгтэй хоёр хүн харагдав. Бүр тулж очоод харвал, тэдний хөлд нэгэн нялх хүүхдийн булш байлаа.

Нялх хүүхдийн булш уйтгар гуниг, уур хилэн, талархал, баяр хөөр гээд сэтгэлийн олон хөдөлгөөнийг надад нэгэн зэрэг төрүүлэв. Би Гэгээнтнүүдийн мэдэрч байсан сэтгэлийн эмзэглэлийг өөрөөсөө холдуулахыг хичээхийн хамт сайн мэдээний төлөө тэдний золиосолсон зүйлд талархалтай байлаа.

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ сайн мэдээг өгсөн бөгөөд тэд хүслийнхээ дагуу үүнийг хүлээн авах эсэхээ шийдэхэд сонгох эрхээ ашиглах боломжийг тэдэнд олгосныг ойлгоход Винтер Квортерс дахь туршлага маань надад тусалсан юм. Сайхь нялх хүүхдийн эцэг эх хоёр илүү амар хялбар замыг сонгож болох байсан. Бошиглогчийг дагаж, сайн мэдээгээр амьдрах нь хорвоог орхисон өөдсийн чинээхэн үрээ оршуулаад, аян замаа цааш хөөхийг эдгээр анхдагчдаас шаардсан юм. Тэд сайн мэдээг амьдралдаа хүлээн авч, тулгарах сорилт бэрхшээлүүдийг даван туулахаар сонгосон юм. Гэгээнтнүүд сайн мэдээнд чин үнэнч байж, хүнд хүчир аянаа үргэлжлүүлэх шийдвэр төгс байсан нь гэрэлт ирээдүйнхээ төлөөх итгэл, найдвараар жигүүрлэн урагш тэмүүлж байсных, Их Эзэн өөрсдийг нь мэдэж байгаа бөгөөд зовлон зүдгүүрийг нь нимгэлэх болно гэдэгт итгэлтэй байсных юм.