2013
Санал зөвлөмж
Морь 2013


Санал зөвлөмж

Энэ нь надад илүү шаргуу хичээхэд тусалдаг

Би Лиахонад дуртай! Үүнийг уншихад маш сайхан байдаг. Би үүнийг коллеж руугаа авч яван, найз нартаа өгөх дуртай. Өгүүллэгүүд нь илүү сайн хүн болж, номлолын ажил хийн, зөвийг сонгоход минь тусалдаг. Сэтгүүлийг судлах үед би өдөр бүр илүү сайн хүн болж, Есүс Христийг дагахын тулд илүү хичээж байгаагаа олж хардаг.

Анастасия Напрасникова, Украин

Сүнслэг болон дэлхийн амьдралын луужин

Лиахонa миний гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Энэ нь сүнслэг болоод дэлхийн амьдралын луужин юм. Ерөнхий Эрх Мэдэлтнүүдийн үгсийг унших нь Есүс Христэд илүү ойр болоход минь тусалдаг. Номлогчийн хувьд олон хөрвөгч гэгээнтнүүдийн гэрчлэлүүдийг унших нь намайг тайвшруулж, Эзэний талбай дахь үр бүтээлтэй ажилчин байхад минь тусалдаг.

Ахлагч Гомун, Бэнин Котоноу номлол

Залруулга

2-р сарын Лиахонa сэтгүүлийн 27-р хуудас дээр Дима Иванов нь Оросын Владивосток хотод амьдардаг хэмээн бичсэн ч тэрээр үнэндээ Оросын Улаан-Үд хотод амьдардаг ажээ.