2013
Харанхуйд гэгээрсэн нь
Морь 2013


Харанхуйд гэгээрсэн нь

Хайрика С., Бразил

Цахилгаан эрчим хүч тасарсан үеэр болсон тэр нэгэн гэр бүлийн үдшээ би хэзээ ч мартахгүй. Бид харанхуйд юу ч уншиж чадсангүй. Тиймээс бид гэр бүлийн үдшээ хийх нь ч өнгөрөв бололтой гэж би бодсон.

“Харанхуйд Лиахона сэтгүүлээс захиас уншиж чадахгүй эсвэл дууллын номноос дуу дуулж чадахгүй болохоор бид яаж гэр бүлийн үдэш хийх юм бэ?” гэж би дотроо бодож билээ.

Аз болоход эгч маань биднийг аварлаа. Бид цээжээр мэддэг дууллуудаа дуулж, өмнөх ням гарагт сурсан зүйлсээсээ хуваалцах тун дажгүй санааг эгч гаргасан юм. Бид бүгдээрээ нэг нэг зарчмыг хуваалцаж, бие биенээсээ суралцсан. Миний бодлоор, хамтран суралцах нь гэр бүлийн үдшийн зорилго юм. Гэрэлгүй байсан ч гэсэн бид гэр бүлийн үдэш хийж байх зарлигийг биелүүлсэнд Их Эзэн баяртай байсан гэдгийг би баттай мэдэж байлаа.

Их Эзэн биднийг Өөрийнхөө оршихуйд ганцаархнаа эргэж очихыг хүсдэггүйг би мэднэ. Тэрээр биднийг гэр бүлтэйгээ хамт буцаж очоосой хэмээн хүсдэг бөгөөд үүний төлөө боломжтой бүхнийг, түүний дотор гэр бүлийн үдшийг долоо хоног бүр хийдэг байхыг биднээс хүсэн хүлээдэг билээ.